“Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх“ төсөл хэрэгжүүлнэ

2016 оны 10 сарын 27

Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх ХБНГУ-ын Физик Техникийн Хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцов.

Монгол Улсын стандарт, хэмжил зүйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Физик Техникийн Хүрээлэн ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгаад Шадар сайд  талархал илэрхийлэв.

“Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх“ төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллага болох Стандартчилал, хэмжил зүйн газрын хамтын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн Газар бүх талаар дэмжинэ гэдгээ гэдгээ Шадар сайд тодотголоо.

Энэ төслийг эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд салбарын чанарын удирдлагын дэд бүтэц /хэмжил зүйн лабораториудын үйл ажиллагаа/-ийг олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, эрчим хүчний үйлдвэрлэлд олон улсын болон Европын Холбооны Улсын нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх юм.

Өмнө нь “Монголын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын Холбооны төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын “Үндэсний чанарын хөтөлбөр 2016-2020” –ийг боловсруулж баталсан.

Уг хөтөлбөрт Стандартчилал, хэмжил зүйн талаарх хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчилж, бараа бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад Стандартчилал, тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэрэглэх, ашиглах механизмыг оновчтой болгоно гэж тусгасан. Тухайлбал:

-чанарын дэд бүтцийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн бүрдүүлж хөгжүүлэх;

-чанарын дэд бүтцийн хүний нөөцийн чадавхийг сайжруулах;

-хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн чанарын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх;

-бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх;

-экспортын тэргүүлэх салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;

-импортыг орлох бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

- чанарын дэд бүтцийн байгууллагуудын мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, аюулгүй байдлыг хангах юм.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг уялдуулах нь ач холбогдолтой юм. Уг төсөл нь 600.000 еврогийн өртөгтэй бөгөөд гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. 123
123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37568
0 эможи
keyboard_arrow_up