БЗД-т сонгуулийн маргаан дэгдэж, жагсаал болж байна
2016 оны 10 сарын 26
АН-ын ялалт байгуулсан Баянзүрх дүүрэгт сонгуулийн маргаан үүсчээ. Тус дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан зургаан хүний жагсаалтыг хасах тогтоолыг гаргасаныг эсэргүүцсэн жагсаал Баянзүрх дүүргийн Тамгын газрын гадаа болж байна. Жагсагчид Тамгын газрын гадаа хэвтэж, цаашид тэмцлийн хурц хэлбэр сонгохоо мэдэгдээд байна.
Баянзүрх дүүрэг нийт 41 мандаттай. Үүний 19-ыг нь МАН-ын нэр дэвшигчид авч, 22 суудалд нь АН-ынхан ялалт байгуулсан гэх мэдээллийг сонгуулийн төв байгууллагаас өгөөд байгаа юм. Гэтэл АН-ын зургаан нэр дэвшигчийг хассаныг тус намын гишүүд, дэмжигчид эсэргүүцэж ийнхүү жагсаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37530
0 эможи