Б.Баасанхүү Эрдэнэтийн асуудлаар дөрвөн үндсэн шаардлага хүргүүллээ

2016 оны 10 сарын 17

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016-10-17/ Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааны асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын талд шилжүүлсэнтэй холбоотойгоор олон хардлага иргэдийн дунд бий болсон учраас холбогдох байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах ёстойг онцлов.

 

Мөн хурлын үеэр Эрдэнэт үйлдвэр бол Монголчуудын өмч бөгөөд ядаж Эрдэнэтчүүдэд “Эрдэнэт хотын хөгжлийн сан” байгуулж, тухайн хөгжлийн сангаас хөгжлийн бодлого боловсруулах иргэдийн оролцоотой зарцуулж байх нь зөв гэсэн санал санаачлага гаргаж байгаагаа сонордуулав.

Үүнээс гадна 2013 онд Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөлд зориулж авсан өрийг хэн одоо төлөх вэ? Зээл аваад өргөтгөлийн ажил хийгдээд дууссан боловч татвар төлөлт яагаад нэмэгдэхгүй байгаад анхаарал хандуулж байна гэлээ. Өргөтгөл шинэчлэлт хийсэн л бол борлуулалт нэмэгдэх нь зайлшгүй бөгөөд энэ асуудлыг АТГ-г шалгаж өгөхийг шаардаж байгаагаа хэлсэн юм.

Мөн тэрээр Төрийн мэдэлд байгаа 51% бол хувьцааны нэг хэсэг л болохоос дангаараа шийдвэрээ гаргаад явна гэсэн үг биш гэдгийг хэллээ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд үндсэн дөрвөн шаардлагыг засгийн газарт хүргүүлж байгаагаа илэрхийлэв. Үүнд:

  1. Улсын Их Хурлаас Ажлын хэсэг байгуулж, Засгийн газарт чиглэл өгсөн Улсын Их Хурлын тогтоолыг батлах
  2. Хууль хяналтын байгууллага болох АТГ, Улсын ерөнхий прокурорын газрууд хамтран 1990 оноос хойш өнөөг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан үе үеийн удирдлагуудыг шалгаж иргэдийн хардалт, сэрдэлтийг арилгах
  3. Өмнө авсан зээлүүдийг хэн эргэж төлөхийг тогтоож шийдэх
  4. “Стандарт” банктай холбоотой асуудлыг болон тухайн үед хэлэлцээрт орсон дотоод, гадаадын иргэдийг шалгаж, олон нийтийн дунд хардлага төрүүлээд байгаа асуудлын үнэн худлыг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

 

Хурлын төгсгөлд тэрээр “Стандбай” хөтөлбөрөөс өөр олон сайн шийдлүүд байгааг дурдсан бөгөөд үүний нэг нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн төв болох WallStreet- ээс мөнгө босгох боломжтой бөгөөд манай улсад хөрөнгө оруулах хүсэлтэй маш олон хөрөнгө оруулагчид байгааг дурдаж байв.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37304
0 эможи
keyboard_arrow_up