Шадар сайд У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа

2016 оны 10 сарын 17

Өнөөдөр Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх Хан-уул дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 120 дугаар ангитай танилцаж, нийт алба хаагч, цэргийн алба хааж буй залууст Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Батлан хамгаалахын салбарт хэд хэдэн хуулийн төслийг баталсан байна. Энэ талаар шадар сайд У.Хүрэлсүх “Засгийн газраас өнгөрсөн хугацаанд зэвсэгт хүчинд нилээд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Ээлжит  бус  чуулганы үеэр Батлан хамгаалахын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулга,  Цэргийн алба хаагчдын тухай, Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын  тухай хуулийг хэлэлцэн баталсан байгаа. Энэ нь Батлан хамгаалахын салбарыг шинэчилж, эрхзүйн орчинг тодорхой болгож өгсөн хэрэг юм. Ингэснээр зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбар үйл ажиллагаагаа явуулах шинэ эрхзүйн орчинтой болж байна гэсэн үг юм.” Хэмээлээ. Зэвсэгт хүчний 120 дугаар анги нь 1967 онд байгуулагсан бөгөөд Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд тус ангид 1989-1991 оны хооронд улс төрийн орлогчоор ажиллаж байжээ. 


123

123


123

123

123

123

123

123

 

 



 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37302
0 эможи
keyboard_arrow_up