Төрийн ордныг 2.2 тэрбумаар засварлана
2016 оны 10 сарын 10
Төрийн түшээд саарал ордноо засварлахад зориулж ирэх онд 2.2 тэрбум төгрөг суулгажээ.
Уг хөрөнгөөр Төрийн ордны тулгуур баганыг шинэчилж, Их танхимыг засварлах гэнэ. Ийм засварыг яаралтай хийхгүй бол Төрийн ордон нь нурж унах аюул ойртсон тул өмнөх Засгийн газрын үед төсөвлөсөн байсан 20 тэрбумыг бууруулж 2 тэрбумаар тогтоосон гэж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь төсөвт суулгасан хөрөнгийн хэмжээг зөвтгөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37109
0 эможи