ТОСК-ийн захирлаар Ж.Хичээнгүй томилогдлоо
2016 оны 10 сарын 06
Энэ сарын 3-ны өдөр Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын томилгоо хийгджээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрайн ач хүү Ж.Хичээнгүйг ТОСК-ийн Ерөнхий захирлын албан тушаалд томилж, тэрээр ажлаа хүлээн авсан байна. Ж.Хичээнгүй нь өмнө нь ТОСК-ийг Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/ нэршилтэй байхад дэд захирлын албан тушаал хашиж байсан юм. Мөн ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг ажиллаж байх үед тус газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын даргаар ажиллаж байсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37051
0 эможи