ЕАБХАБ-ын чуулганд АТГ-ын төлөөлөгчид оролцжээ

2016 оны 10 сарын 03

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Чех улсын Прага хотноо зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны 24 дэх удаагийн чуулга уулзалтад оролцжээ. Чуулга уулзалтад 55 улс орны 180 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Тэрээр уг чуулга уулзалтын “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт салбар хуралдаанд илтгэл тавьжээ. Энэ үеэр бусад орны зочид, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, харилцан туршлага судалж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 

Мөн тэрээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн ахлах мэргэжилтэн Андрей Мунтеантай уулзаж, Авлигатай тэмцэх газрыг чадавхижуулах чиглэлээр ярилцан санал бодлоо солилцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36916
0 эможи
keyboard_arrow_up