ТНБД нарын нэрсийг Засгийн газарт хүргүүлжээ

2016 оны 9 сарын 30

Төрийн албаны зөвлөлийн 30 дугаар хуралдаан өчигдөр /2016.09.29 /хуралдлаа.  Тус хуралдаанд Удирдах ажилтныг сонгон шалгаруулах комисс  2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд зохион байгуулсан  11 удирдах албан тушаалын  сонгон шалгаруулалтын дүнг танилцуулжээ. 

Сонгон шалгаруулалтад 19  хүн өрсөлдсөн бөгөөд шалгаруулалтад орсон эдгээр иргэдийн дүнг нэг бүрчлэн сонсож хэлэлцээд, өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан дараах хүмүүсийг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАД: 

  • Б.Баярсайханыг  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,

АГЕНТЛАГИЙН ДАРГАД:

  • Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын,
  • Г. Золжаргалыг Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлжээ.

Мөн Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн,  Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С.Батжаргалыг Увс аймгийн, Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус томилуулахаар нэр дэвшүүлэв. 

Эх сурвалж: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36864
0 эможи
keyboard_arrow_up