С.Батболдын "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн баталллаа

2016 оны 9 сарын 30

НИТХ-ын ээлжит III хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх "Аз жаргалтай хот" байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэл хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болох аж.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Эдийн засгийг сайжруулах нь хотын даргын өмнөө тавьсан гол зорилтын нэг. Өнөөдөр эдийн засаг хүнд, хямралтай байгаа ч хотын удирдлагын хувьд эдийн засгийг ихээхэн өөдрөг төсөөллөөр харж, томоохон зорилт тавин шургуу ажиллах ёстой гэж үзэж байна.

Мөн хотын засаглалын хүрээнд бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлхэд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлж эдийн засгийн өсөлтийг хангаж ажиллана. Үйлдвэр инновацыг цогцоор нь хөгжүүлсэн хот болно. Улаанбаатар хотод монгол Улсын боловсруулах үйлдвэрлэлийн 70-80 хувь нь байсан. Бид хамгийн сүүлийн үеийн технологид тулгуурласан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг нутагшуулсан хот болохоор зорьж байна. Гэхдээ үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ хотын дагуул хот, шинэ суурьшлийн бүсүүдэд үйлдвэрлэл технологийн паркуудыг түшиглэн хөгжүүлэхээр тусгасан” гэлээ.

Хотын даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хотын хүнс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэх нөхцөл боломжоор ханган, нийслэлийн иргэдийг жилийн турш шинэ хүнсний ногоо жимс жимсгэнээр хангах бололцоо бүрдүүлэх, газрын харилцааг ил тод болгож, газрыг цахим хэлбэрээр худалдах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын сан байгуулах зэрэг ажлууд ч тусгасан байна.

Мөн гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийг дуусгаж, “Дамбадаржаа”, “Яармаг”, “Дэнжийн мянга” гэсэн хотын дэд төв байгуулах ажлыг эхлүүлэхээр тусгажээ.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ менежмент нэвтрүүлж, ачааллыг 50 хүртэл хувиар бууруулна, хотын автозамын сүлжээг сайжруулж төмөр замаар тусгаарлагдсан гудамж, замуудыг холбосон нүхэн гарц шинээр барина, гол гудамж, замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг сайжруулна, Баруун, Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалт хийхээр хөтөлбөрт тусгасан байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор тусгай замын автобус буюу BRT-ыг ирэх жилийн есдүгээи сараас эхний шугамыг нээж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэл хот 50 барилгыг өргөтгөх буюу шинээр барих бөгөөд Ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлнэ. “Жаргалтай үрс” хөтөлбөр хэрэгжүүлж, хороо бүрт цэцэрлэг байгуулах ажлыг хийж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 85 хувьд хүргэхээр хөтөлбөрт тусгажээ.

“Орлоготой орон сууц“ хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдээ орон сууцаар хангах, гэр хороололын дахин төлөвлөлтийг “Зөв шийдэл”тэйгээр явуулах ажлуудыг тусгасан байна. Нийслэл хотод шинэ цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулан, эрүүл мэндийн салбарт “Хүүхдийн төрөлжсөн эмнэлэг” барих юм байна. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжиж, үйлдвэр технологийн паркуудыг байгуулна. Ажлын байр нэмэгдүүлэхэд онцгой анхаарч "Нэг өрх нэг ажлын байр" гэсэн зорилтыг хэрэгжүүлж, нийслэлин иргэдээ орлоготой, ажилтай байхад анхаарч, амжиргааны түвшинг өсгөх бодлого барих аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36851
0 эможи
keyboard_arrow_up