Ц.Нямдорж: 280 тэрбумыг татварт төлж байсан Эрдэнэт энэ жил 20 тэрбумыг төлсөн

2016 оны 9 сарын 29

Яг одоо УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Засгийн газрын анхны хийх ажил бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн луйврын учрыг олж, ард түмэнд үнэн зөв мэдээллийг өгөх ёстой” хэмээн мэдэгдэж байсан бөгөөд Засгийн газарт энэ талаар бичиг хүргүүлсэн гэлээ. Мөн "Эрдэнэт үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл огт байхгүй болсон. ТУЗ-ын дарга хэн гэдэг нь ч ойлгомжгүй байна. 280 тэрбумыг татварт төлж байсан Эрдэнэт энэ жил 20 тэрбумыг төлсөн. Ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг Оюутолгой 244 тэрбумыг энэ жил татварт төлсөн байна. Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг худалдаад авчихсан юм биш үү гэдэг дүр зураг харагдаад байна. Энэ луйврыг илчилж, ард түмэнд мэдээлэл өгнө" гэв. 

Оросын талын эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн хэвшлийн компани худалдаж авсан билээ. Энэ асуудлыг МАН-ын зүгээс хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзсэн бөгөөд Засгийн газраас эл асуудлыг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36830
0 эможи
keyboard_arrow_up