УБТЗ-ыг Д.Жигжиднямаа удирдахаар боллоо

2016 оны 9 сарын 28

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Ерөнхий хороо ОХУ-ын Москва хотноо хуралдаж байгаа билээ. Тус хурлаар УБТЗ-ын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд замын даргын томилгоотой холбоотой асуудал олны анхаарлыг татаад байна. УБТЗ-ын даргаар ОХУ-ын талаас өөрийн хүнийг томилох сонирхолтой байгаа хэдий ч Зам, тээврийн хөгжлийн яамнаас монгол хүн томилох тал дээр ихээхэн анхаарч буй.

УБТЗ-ын даргад Монголын талаас УИХ-ын гишүүн асан Д.Загджав, УБТЗ-ын орлогч дарга Д.Жигжиднямаа, Л.Халтар зэрэг хүмүүс нэр дэвшиж байгаа мэдээлэл байна. ОХУ-ын талаас тавьж буй шаардлага нь гагцхүү мэргэжлийн хүн байх шаардлагатай бөгөөд энэхүү шаардлагыг хангахгүй тохиолдолд өөрийн талаас томилно гэдгээ илэрхийлээд байгаа аж. Цахим орчноор энэхүү томилгоотой холбоотой янз бүрийн мэдээлэл гараад байгаа ч баттай эх сурвалжийн мэдээлснээр тус албан тушаалд Д.Жигжиднямаа томилогдох нь тодорхой болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36791
0 эможи
keyboard_arrow_up