НҮБ-ын Ерөнхий Асамблейн чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ

2016 оны 9 сарын 14

Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дэх удаагийн чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ.

Ерөнхий Ассамблейн чуулганд НҮБ-ын гишүүн 193 улсын төлөөлөгчид оролцож байна.

Есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн улс орнуудын удирдагчид тус чуулганд үг хэлэх ба манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 21-ний өдөр болох НҮБ-ын Ерөнхий Нарийн бигийн даргын санаачилсан өндөр түвшний арга хэмжээнд оролцоно. Энэ үеэр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “Парисын хэлэлцээр”-ийг соёрхон баталсныг мэдээлж, уг гэрээг нэн даруй хүчин төгөлдөр болгох, дэлхийн дулаарлыг бууруулах үүрэг амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө байгааг нотолж, олон улсын хамтын хүчин чармайлт нэн чухал болохыг онцлох аж.

ЕА-ын чуулганд оролцох манай улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, зарим улсын төр, засгийн тэргүүнүүдтэй хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36334
0 эможи
keyboard_arrow_up