Зургаан яамны ТНБД-ыг ирэх пүрэв гарагт томилно

2016 оны 9 сарын 13

Зургаан яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах шалгалт өчигдөр боллоо. Засгийн газраас өгсөн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс уг шалгалтыг зохион байгуулсан юм.

Төрийн албаны зөвлөл ирэх пүрэв гарагт хуралдаж шалгалт өгсөн хүмүүсийн материалтай танилцаж эцсийн байдлаар баталгаажуулах аж. Үүний  дараа нэгдсэн дүнг Засгийн газарт хүргүүлэх юм байна. Харин эцсийн хариуг Засгийн газраас олон нийтэд мэдээлэхээр болжээ.

Гэхдээ МАН-аас Гадаад харилцааны яамны ТНБД-аар өмнө нь Сү.Батболдын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан О.Оч,

Хууль зүй дотоод хэргийн яамны ТНБД-аар Б.Баясгалан,

Уул уурхайн яамны ТНБД-аар эдийн засагч Ч.Хашчулуун,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар Г.Өнөрбаяр

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-аар тус яамны газрын даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нарын нэрийг тодруулсан гэх мэдээлэл бий.

Харин Эрүүл мэнд, Эрчим хүч, Сангийн яамны ТНБД-ын даргын томилгоог түр түдгэлзүүлж энэ сарын сүүлээр явуулахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36289
0 эможи
keyboard_arrow_up