Э.Бат-Үүл мэдээлэл хийнэ
2016 оны 9 сарын 12
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Мэдээллийг Нийслэлийн АН-ын байранд хийх бөгөөд одоогоор ямар асуудлаар мэдээлэл хийх нь тодорхойгүй байгаа юм. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд Нийслэлийн ИТХ-д АН ялагдал хүлээсний дараа ажлаа өгнө гэж мэдэгдсэн ч орон нутгийн сонгуульд багаа удирдаж оролцох ёстой гэсэн намынх нь нөхдийн байр сууринаас үүдэн түр хүлээгдээд байгаа билээ. Түүнчлэн АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороо энэ баасан гарагт хуралдахаар товоо зарлаад буй. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ гэх мэдээлэл байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36226
0 эможи