Уих гишүүн Б.Саранчимэг хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцов

2016 оны 9 сарын 08

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нийслэлийн Баянзүрх дүүргийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 97 дугаар дунд сургууль болон “Шавь цогцолбор” сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг математикийн гүнзгийрүүлсэн 97 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг нээж үг хэллээ.

 

      

Тэрээр, эрдмийн энэхүү баярт өдрийг тохиолдуулан нийт хүүхэд, багачууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан, албан хаагчид Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргье.

Өнөөдөр 9 дүгээр сарын 1-ний өдөр. Манай улсын цэцэрлэг, сургууль, коллеж, их, дээд сургуулиудад 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн хонхны анхны дуу цангинаж, хичээлийн шинэ жил эхэлж байна.

     

Манай багш нар ч бяцхан шавь нартаа эрдэм ном түгээх энэ өдрийг бас хоног тоолон хүлээсэн нь мэдээж. Эцэг, эхчүүд маань сайн сайхныг билэгдэн хичээлийн хэрэгслийг нь базаан бяцхан үрсээ хөтлөн эрдмийн өргөөнөө ирцгээжээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 561,6 мянган хүүхэд суралцана. Мөн 69,1 мянган бяцхан хүүхэд, багачууд маань эрдэм номын их өргөөндөө анх удаа хөл тавьж байна гээд нийт багш, ажилтан, удирдлагуудад  ажлын өндөр хүслээ.

Мөн дараа нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Шавь цогцолбор” сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох үеэрээ багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, албан хаагчдад ирээдүйн сайн сайхны төлөө үргэлж санаа тавьж, тэдний сайн найз, туслагч, зөвлөгч нь байж хөгжүүлэн төлөвшүүлэх их үйлсэд нь  амжилт хүсч,  сурагч бүхэн онц сайн сурч улс эх орон, ээж аавдаа тустай сайн хүн болохыг ерөөлөө. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36126
0 эможи
keyboard_arrow_up