Ж.ЭНХБАЯР:МИНИЙ АМЬДРАЛЫН ЗАРЧИМ-МИНИЙ ГЭР БҮЛ

2016 оны 9 сарын 08

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гурван хүүтэй. Тэрээр цахим хуудастаа:
ГЭР БҮЛИЙН ХАРИУЦЛАГЫГ ХАРЬЦАНГУЙ ЭРТ УХАМСАРЛАСАН. 20 настай, учраа ч олоогүй байхдаа аав болж байлаа. Шилжилтийн хүнд үе байсан. Төдөлгүй 23 настай байхад аав минь мөнх бусыг үзүүлж, амьдралын бүх хариуцлага миний нуруунд ирсэн. Маш завгүй нэгэн болсон. Бусдын л адил мөр бүтэн, гэдэс цатгалан амьдрахын тулд тасралтгүй ажиллахаас өөр аргагүй болсон.

БИ ГУРВАН ЭГЧТЭЙ. Эмэгтэйчүүдийн дунд өсч бойжсон болохоор одоо ч бизнесийн охин компаниудын маань захирлууд бүгд эмэгтэйчүүд. Тэдний ажил маш үр дүнтэй, цэгцтэй явдаг. Эмэгтэйчүүдийг дэмждэг, хөгжүүлдэг нийгэм илүү хурдан дэвжинэ гэж боддог.

МИНИЙ ЭХНЭР ДАРХАН БЭР. Удам таслахгүй гэсэн үг. Удамдаа гавьяа байгууллаа гэж дархалж, эрхэм хүндтэйд залдаг уламжлал бол эрт урьдаас өнөөг хүртэл Монгол ахуйд үнэ цэнэтэй хэвээр байна. Энэ хүн миний бат найдвартай ар тал. Бид юу ч үгүйгээр нийлсэн. Хүүхдүүдээ дагуулаад хажуу өрөө хөлсөлж, шалан дээр гудас дэвсээд унтдаг байлаа. 

СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ ХАМГИЙН САЙХАН ҮЙЛ ЯВДАЛ БОЛ гурван хүүтэй болсон явдал.

МИНИЙ БУУРАЛ ҮС ҮҮ? Удам уу, хувь тавилан уу, ажлын ачаалал уу сайн мэдэхгүй байна. Будчихвал шал өөр дүр төрхтэй болох байх аа. Гэхдээ улс орны амаргүй албанд ороод сүүлийн найман жил өнгө нь эрс хувирлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36114
0 эможи
keyboard_arrow_up