Ж.Энхбаяр: Шулуухан хэлэхэд таалагдахгүй байна

2016 оны 9 сарын 08

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр намынхаа удирдах зөвлөлийн сайдын томилгоонд шүүмжлэлтэй хандаж байсан. Тэрээр нүүрномдоо “Шулуухан хэлэхэд өнөөдрийн томилгоо таалагдахгүй байна. Сонгуулийн тоос одоо ч дарагдаагүй байна. Бид ард түмэнтэйгээ уулзахдаа хэлж, ярьж байснаа санаж байгаа. Ялангуяа олон түмний дэмжлэгийг хамгийн их хүлээж байсан зүйл бол төрийн бүхий л албадад өндөр мэргэшилтэй боловсон хүчнийг томилно гэж амалсан явдал. Шулуухан хэлэхэд өнөөдрийн томилгоо таалагдахгүй байна. Бид амалсандаа хүрэхгүй байгаа. Асуудал цаашдаа яригдах байх. Эцсийн эцэст нам бол компани биш. Олон түмний дэмжлэг дээр суурилж, төрийн эрхийг барих учиртай. Ард түмний хүслийг бид мартаж болохгүй. Сайд нарыг ямар шалгуураар гаргаж ирснийг мэдэхгүй байна” хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36111
0 эможи
keyboard_arrow_up