Ж.Энхбаяр: С.Эрдэнэ ээ, одоо матрын нулимс унагаад хэрэггүй

2016 оны 9 сарын 08

УИХ-ын чуулган өчигдөр шөнө хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай асуудлыг хэлэлцсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганаар Шинэ Засгийн газрын бүтцийг танилцуулж, 1238 хүнийг цомхотгож, оронд нь 340 хүн тэднийг орлож ажиллана гэх мэдээллийг хийсэн юм.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ АН-ын бүлгийн байр суурийг илэрхийлж, шинэ бүцтийг буюу давхар дээлийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Үүний дараа Ж.Энхбаяр гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нарын хооронд нэлээд ширүүн маргаан өрнөв.

Ж.Энхбаяр: С.Эрдэнэ гишүүнээ Монголын нийгэм удахгүй өөрийг чинь танина

Ж.Энхбаяр гишүүн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэд хандан “Оруулж ирж байгаа хуулийн төсөл танай Засгийн газраас олон зүйлээрээ давуу талтай. 19 сайдтай байсныг 16 болголоо. 16 давхар дээлийг 6-7 болгон оруулж ирлээ. Данхайсан төрийн бүтцийг чинь цомхотгох гэж байна. С.Эрдэнээ сайдыг сайдын үүрэг гүйцэтгэгч болчихоод Монгол Улсын бүхий л дүүрэг, аймгийн Нийгмийн халамжийн газрын дарга нарыг өөрчилж байсныг санаж байна л даа. Бид одоо таныг ийм дүр гаргаад байхаар гайхаад байх юм. Удахгүй ил болно за юу” гэхэд С.Эрдэнэ гишүүн нэлээд бухимдаж гүтгэж байна хэмээв.

Үргэлжлүүлэн Ж.Энхбаяр гишүүн “Нотолно, нотолчихно за юу, С.Эрдэнэ ээ. Матрын нулимс гаргаад байх хэрэггүй мэдэв үү. Удахгүй Монголын нийгэм өөрийг чинь танина. Таниулна. Тэгэхээр битгий олон юм ярьж бай. Наад улс төр чинь явахгүй ээ. Сонин биш байна. Ард түмэн бидэнд итгэл хүлээлгэсэн. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, бүтцээ батална” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36106
0 эможи
keyboard_arrow_up