Канад Улсын Парламентын Нийтийн танхимын даргын айлчлал эхэллээ

2016 оны 9 сарын 08

Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ.

 

Түүнийг УИХ-ын дарга М.Энхболд Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчилэв. Угтан авсны дараа тэрбээр хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Одоо УИХ-ын дарга М.Энхболд, Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нар хэлэлцээ хийж байна. Энэ үеэр “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, "Хөгжлийн туслалцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т УИХ-ын Тамгын газар, Канад Улсын парламентын Нийтийн танхимын Тамгын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн. Гарын үсэг зурах ёслолын дараа УИХ-ын дарга М.Энхболд, Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36079
0 эможи
keyboard_arrow_up