Татвар нэмэгдүүлэхтэй холбоотой саналыг буцаах шийдвэр гаргав

2016 оны 9 сарын 07

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанаар Төсвийн тодотголд багтсан зарим төрлийн татвар нэмэгдүүлэх саналыг буцаах шийдвэр гаргалаа. Засгийн газраас 2016 оны Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барихдаа 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн татварыг нэмэгдүүлэх, 150 м.кв-аас том талбай бүхий орон сууц эзэмшигчээс татвар авах зэрэг саналуудыг тусгаад байв. Үүнийг бизнес эрхлэгч, эдийн засагчид багагүй шүүмжилсэн юм. Тиймээс УИХ-д 65 суудалтай гэхгүйгээр энэ удаа ч бас нийгмээ сонсож улс төрийн шийдвэрийг хүндэтгэж байна гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдэгдлээ. Татвар нэмэхгүй болсноор төлөвлөж байсан орлого орж ирэхгүй. Үүнийг нөхөхийн тулд бид зардлаа бууруулахаас өөр аргагүй гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн юм. Харин лхагва гарагт болох УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх товтой байна. Засгийн газрын хувьд эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, тогтворжуулах хөтөлбөр боловсруулна гэж мэдээлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд эдийн засгийг тогтворжуулах, төсвийг нэгтгэх, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсоох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газар зээлийн бодлогоор явахгүй, мөн өр зээлийг төлөхдөө татварын бодлого хэрэгжүүлж, ард түмэнд нэмэлт ачаа үүрүүлэх ёсгүй” гэж мэдэгдэж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36017
0 эможи
keyboard_arrow_up