Татвар нэмэх нь ЗӨВ, БУРУУ

2016 оны 8 сарын 30

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын хуралдаанаас хэд хэдэн эдийн засгийн бодлого, шийдвэрүүд гарч байна. Уг яригдаж буй шийдвэрүүд нь иргэн бүрийн амьдралд шууд нөлөөлж байгаа болохоор яалт ч үгүй нийгмийн анхааралд орох нь зайлшгүй.

 

УИХ-ын сонгуулийн өмнө ч энэ талаар ярьж байсан. Тиймдээ ч шинэ Засгийн газар макро эдийн засгийн үзүүлэлтүүд маш хүндрэлтэй, төсвийн алдагдал өндөртэй, арилжааны банкуудын чанаргүй зээл ихтэй, валютын ханшийн өсөлт зэргээс шалтгаалан янз бүрийн шийдвэрүүдээ гаргах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ асуудлын хүрээнд Хүн амын орлогын албан татварын хэмжээг 10-25 хувь огцом нэмэгдүүлэх гэж буйг  эсэргүүцэж байгаа хүмүүс ч  байна.  Хувь хүний орлогын татварыг 25 хувь болгож нэмэгдүүлнэ гэдэг нь дан ганц цалингийн орлогоос биш бизнесийн үйл ажиллагааны болон хувь хүний нэрээр үйл ажиллагаа явагдаж байгаа бүх төрлийн орлогоос авах татвар нэмэгдэнэ гэсэн үг. Тэгвэл татвар нэмэх  асуудлаар мэргэжлийн хүмүүс болон иргэд  ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Хямралын үед татвар нэмэх нь сайн шийдэл биш

МАН-ын мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй, шинээр бий болгохгүй гэж тусгасан.  Бид татварыг нэг их нэмээгүй. Цөөн хэдэн татвар нэмсэнийг та бүхэн мэдэж байгаа. Хувь хүний орлогын албан татвар бол 2.5 саяас дээш төгрөгийн цалин авдаг хүний 2.5 саяас дээш оногдох хэсэгт нь 25 хувь, 2.5 сая хүртэлх хугацаанд хуучнаараа 10 хувийн татвар авна. 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүн нийт ажиллагсадын 0.1 хувьд хүрэхгүй байгаа.

Arslan.mn  2016.08.29

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хямралын үед татвар нэмэх нь сайн зүйл авчрахгүй

Эдийн засаг хямарчихсан, хүн ам орлогогүй, дийлэнхи нь цалингийн, тэтгэврийн гээд зээлтэй болчихсон байна. Энэ үед эмзэг хэсэг рүү очиж байгаа мөнгийг багасгах юм бол ядуурал улам бүр нэмэгдэнэ. Энэ асуудал дээр анхаарах ёстой. Хоёрдугаарт эдийн засаг хямрахаар компаниуд хүнд байдалд ороод ихэнхи нь банкны хугацаа хэтэрсэн зээлийн өр, авлагатай болчихсон явж байгаа. Өнгөрсөн оны өдийд 300 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байсан бол одоо нэг их наяд болчихсон байгаа байх. Төлж чадахаа больчихсон гэсэн үг. Энэ үед нь татварыг нэмбэл ямар байх вэ. Гал руу бензин хийсэнтэй адилхан. Компаниуд улам хүндэрнэ.

medee.mn  2016.08.30

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:НДШ-ийг нэмсэнээр ажлын байр, цалин нэмэхэд маш том чөдөр тушаа болно.

Харин үүний оронд Төсвийн сахилга батыг сайжруулж сар сараар шилэн байлгах хэрэгтэй. Учир нь сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат үгүй болж, өнөөдөр улс орны эдийн засаг хямарч иргэдийнхээ халаасыг гөвөх дээрээ тулчихаад байна” хэмээн ярьжээ.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Татвар нэмэгдснээр эдийн засгийн агшилтыг гүнзгийрүүлэх эрсдэлтэй

Аль ч улс оронд эдийн засаг өсөж, тэлж байгаа тохиолдолд татвар нэмэхэд асуудал байхгүй. Яагаад гэхээр, эдийн засгийн хэт халалт бий болохоос болгоомжилж, татвар нэмэх арга хэмжээг авдаг. Харин өнөөдрийн эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байгаа гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН  чуулган дээр эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар ярьсаар ирсэн. Монгол Улсын эдийн засаг агшиж байна. Улсын төсвийн орлого бүрдэхгүй байна. Валютын нөөц  ч хомс байгаа. Ийм нөхцөлд ямар бодлого явуулах ёстой бэ гэдгээ олон талаас нь авч үзэх хэрэгтэй.

Medee.mn 2016.08.27

Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д.Мөнхсоёл: Татвар нэмэгдүүлэх нь шударгаар татвараа төлдөг иргэдэд дарамт болно

Хоёулаа адилхан ажил хийгээд ижил зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлж байж чи 10 хувийн татвар төлөөд би таван хувийн татвар төлөх ч юм уу эсвэл бүр төлөхгүй байвал чи ямар ч татвар төлөх мотивацгүй /хүсэлгүй/ болно шүү дээ. Татварын хувь хэмжээг нэмсэн ч эдгээр хүмүүст ямар ч дарамт учрахгүй. Угаасаа татвараа төлдөггүй юм чинь. Харин үнэнч шудрагаар татвараа төлдөг хүмүүсийн дарамт  нэмэгдэнэ.

eagle.mn 2016.08.30

МҮХАҮТ: Татвар нэмэх орчин бүрдээгүй гэж мэдэгдэв

Өнөөдөр татвар, татварын системийн өөрчлөлт дээр нэн хэрэгтэй байгаа ААНОАТХ, Хувь хүний орлогын албан татвар болон Татварын ерөнхий хууль гэсэн гурван хуулиа даруй батлан гаргах хэрэгтэй байна. Ингэхдээ татвараа нэмж биш. Нэг ёсондоо өнөөдөр манайд татвар нэмэх нөхцөл байхгүй байгаа юм. Харин ч татвар бүрдэж орлого олох механизм нь бүрэлдэж тогтчихоод байна.

Тиймээс татвар нэмэхийн оронд шинэ системийн механизмаа ядаж нэг жил явуулж зүгшрүүлье. Танхимын гол зарчим энэ бөгөөд сүүлийн жил хагасын хугацаанд татвар нэмэхгүйгээр татварын бааз суурийг өргөн болгоё гэсэн байр суурь хэвээр байгаа бөгөөд ингэснээр орлого олж, бизнесийнхэн янз бүрийн бондоос авсан мөнгөө ч төлж, эдийн засгийн хямралаас ч гарах юм. Тиймээс бид татвар нэмэхийг эсэргүүцэж байна. Үүний оронд НӨАТ-ын нэгэнтээ үйлчлээд эхэлсэн системтэйгээ хамт өөрчлөлт шинэчлэлийг цааш улам боловсронгуй болгох тал дээр Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Иргэн Бат-Эрдэнэ Батчулуун: Цалин эсвэл адилтгах орлого нь сардаа 2.5 саяас дээш байвал 25 хувийн татвар авна... Энэ бол байж боломгүй шууд мөлжиж байгаа үйлдэл ш дээ..

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35795
0 эможи
keyboard_arrow_up