Хурандаа Д.Мөрөнг Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томиллоо

2016 оны 8 сарын 18

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн албаны зарим томилгоог хийсэн байна. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг томилжээ. Д.Мөрөн нь УИХ-ын гишүүн, ГИХЭАГ-ын дарга, МАН-ын хуулийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан юм. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүхийг томилсон байна. Тэрбээр Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын бага хурлын гишүүнээр ажиллаж байлаа.

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбатыг, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Энхтүвшинг, өөрийнх нь хүсэлтээр Г.Ганболдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаас чөлөөлж, тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэн нарыг тус тус томилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35519
0 эможи
keyboard_arrow_up