З.Энхболд: Сангийн сайдын мэдэгдэл санхүүгийн салбарыг гүн хямралд орууллаа
УИХ-ын экс дарга, АН-ын дарга асан З.Энхболд, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл нар мэдээлэл хийлээ. Учир нь Монголбанкны ерөнхийлөгч Т.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийж Монгол Улсын эдийн засаг сүйрэлд орсон, валютын нөөцгүй болсон зэргээр мэдээлэл хийсэн дэлхийн зах зээл дээр Чингис бондын үнэ унах, валютын үнэ өсөх зэргээр эдийн засагт бодит хямралыг бий болгоод байгаа билээ.
З.Энхболд мэдээллийнхээ эхэнд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлэл Монгол улсын санхүүг гүн хямралд орууллаа гэж онцолсон юм. Тэрээр улсын төсөв санхүү хүнд байгааг засаг барьж байхдаа ч хэлж байсан. Гэтэл байхгүй алдагдлыг байгаа мэтээр ярьж, оны эцэст төсөв 5 их наядын алдагдалд орно гэж мэдээлсэн нь дотоодод төдийгүй гадныханд сөрөг мессеж боллоо гэсэн юм. Харин Э.Бат-Үүл Сангийн сайд Б.Чойжилсүрэнг хийсэн мэдээлэлээ үнэн зөв болгож яаралтай залруулах ёстой гэлээ.