Буцаагдсан дөрвийг дахин мэдүүлэхгүй

2016 оны 7 сарын 27

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд сайдад нэр нь дэвшээд буцаагдсан дөрвөн горилогчийг дахин УИХ-д өргөн мэдүүлэхгүй гэсэн байр суурь дээрээ бат зогслоо гэлээ. Хэдийгээр уг зөвлөл хэзээ хуралдах нь тодорхойгүй ч, Мэргэжлийн гэдгээрээ өмнөх Засгийн газраас ялгарах учраас санал нэгдсэн гэнэ.  АТГ-аас ирсэн зөвлөмжийн дагуу ашиг сонирхлын зөрчилтэй хэмээгдсэн дөрвөн сайдад олон нийтийн зүгээс ч таагүй хандсан. Тиймээс Ерөнхий сайд шийдвэрээ эргэн харж, 16 сайдаасаа 11-ыг нь үүрэгт ажилд нь томилж, дөрвийг нь үлдээсэн билээ. Оронд нь шинэ хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болсон тул намын гишүүдийн дунд хэнийгээ сойх тухай яриа гарч эхэлж. Ямар ч гэсэн чухал салбаруудыг удирдах сайдууд салбарын хүн байхаас гадна ур чадвар, туршлага хамгийн чухал.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34929
0 эможи
keyboard_arrow_up