АСЕМ: Сэтгүүлчидтэй ажиллах сайн дурынхныг сургалтад хамрууллаа

2016 оны 6 сарын 30

АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах арга хэмжээнүүдийг сурвалжлах олон улсын сэтгүүлчидтэй ажиллах сайн дурын 120 гаруй ажилтанд мэдээлэл, зааварчилгаа өгөх сургалт өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга П.Сайнбилэг удирдан явууллаа. Тэрбээр “Сайн дурын ажилтнууд бол аливаа олон улсын арга хэмжээний нүүр царай, өнгө төрхийг илтгэж байдаг. Тэр дундаа сэтгүүлчидтэй ажиллах гэдэг маш хариуцлагатай үүрэг. Дээд түвшний уулзалтыг сурвалжлахаар олон улсын нэр хүндтэй 800 гаруй сэтгүүлч манай улсад хүрэлцэн ирнэ. Нэг сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ сурвалжлага сая сая үзэгчид Монгол Улсын талаарх анхны ойлголтыг хүргэнэ. Иймд Та бүхэн тэдгээр сэтгүүлчтэй хэрхэн харилцах, үйлчлэхээс Монгол Улсын нэр хүнд ихээхэн хамаарах юм” хэмээн онцоллоо.

Сургалтаар сайн дурын ажилтнууд, тэр дундаа олон улсын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллах хүмүүсийн анхаарах зүйл, баримтлах зарчим, эзэмшвэл зохих чадваруудын талаар ерөнхий ойлголт олгож, сэтгүүл зүйн үг хэллэг, дипломат ёс, харилцааны соёл, хувийн бэлтгэлтэй холбоотой заавар зөвлөмж өглөө.

Эдгээр сайн дурын ажилтнууд ирэх долоо хоногт Шангри-Ла дахь гадаад, дотоодын сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв”-тэй танилцах юм.

  •  

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34854
0 эможи
keyboard_arrow_up