АСЕМ: Телевизүүд шууд дамжуулах цэгүүдэд ажиллаж эхэллээ
Улаанбаатарт хотноо 7 дугаар сарын 15-16-нд болох Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг дамжуулахад Европын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран ажиллах дотоодын телевизүүдийн инженер техникийн ажилтнуудыг АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийнхэн 6 дугаар сарын 23-нд Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АСЕМ-ын дээд түвшний уулзалтын шууд нэвтрүүлэг, сурвалжлагыг дамжуулах телевизүүдийн хуваарилалт, зохион байгуулалт, ерөнхий төлөвлөгөө, техникийн нөхцлийн талаар санал солилцлоо. Бэлтгэл ажлын хуваарийн дагуу телевизүүд 6 дугаар сарын 24-нөөс АСЕМ-ын үйл ажиллагааг дамжуулах цэгүүдэд ажиллаж, тоног төхөөрөмжийн бэлтгэлээ хангахаар болов. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг олон нийтэд шууд дамжуулах, Монгол Улсыг сурталчлахад дотоодын 9 телевиз хамтран ажиллаж байна.