Төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр Япон улсаас ирсэн төлөөлөгчидтэй уулзжээ

2016 оны 6 сарын 15

ЭМСЯ-ны  Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд өчигдөр Япон улсаас ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтад төслийн хэрэгжиж буй явцтай танилцахаар ирсэн Дэлхийн эрүүл мэнд, анагаах ухааний үндэсний төвийн ерөнхий захирал Уцуноми Осами, Хүний нөөцийг чадавхжуулах хэлтсийн захирал Хашимото Чиуоки нар болон төслийн богино хугацааны мэргэжилтэн Накажима, Такахаши, төслийн зөвлөх Охара, төслийн зохицуулагч Надо, ЭМСЯ-ны холбогдох мэргэжилтнүүд байлцжээ. Хоёр тал төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр 2 жилийн хугацаанд хийгдсэн үйл ажиллагаанууд болон цаашид хийгдэх үйл ажиллагаа, анхаарч ажиллах асуудлуудыг харилцан ярилцжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34491
0 эможи
keyboard_arrow_up