С.Эрдэнэ сайдыг мөнгө угаасан хэрэгт шалгаж эхлэв бололтой
Шалгах шалтгаан нь Нийгмийн даатгалынхан нас барсан ахмадуудын нэрийг улсын бүртгэлээс хасалгүй арилжааны банкнаас зээл авч байсан “сүлжээ”-г илрүүлсэн байна.
ba719c50ff6b8cdeoriginal
Өөрөөр хэлбэл, энэ нь улсад их хэмжээний хохирол учруулсан зохион байгуулалттай гэмт хэрэг юм. Дээрх “сүлжээ”-нийхэн хууль бусаар тэтгэврийн зээл аваад зогсохгүй настнуудын гэрт зочилж, амралтад амрах боломжтойг зөвлөөд, оноос өмнө амрах боломжгүй гэвэл 50 мянган төгрөг авч, албан бичигт “амарсан” гэж гарын үсэг зурахыг тулган шаардсанаас хэрэг манджээ. Зарим өндөр настан жилд нэг удаа амралтын газраар үнэгүй үйлчлүүлэх эрхтэйг мэдэхгүй байгаа нь тэдний өгөөш болж, эл сүлжээний бизнесийг ивээн тэтгэж, өөрсдөө ч сүлжээнд орчихсон тууж явсан сурагтай. Өөрөөр хэлбэл, дүн өвлийн хүйтэнд 50 мянган төгрөг зүгээр өгье гэхэд хэн ч татгалзахгүй шүү дээ.
Тэгээд цааш нь тарааж, “олон хүн цуглуулбал, шагналтай” гэх урамшууллын системийг сонссон ахмадууд тэтгэврийн найзууддаа дуулгаж, өндөр настнуудыг амралтад сувилуулсны үйлчилгээнд төрөөс олгодог 150 мянган төгрөгийн 50 мянгыг авч, 100 мянгыг нийгмийн даатгалынхан хувь тэнцүүлэн зувчуулдаг байжээ. Түүнчлэн С.Эрдэнэ сайдын эхнэр өөрийн амралтын газрын нэр дээр өндөр настнуудыг амруулсан гэх хуурамч бичиг баримт бүрдүүлэн их хэмжээний мөнгө завшсан талаар эх сурвалж мэдээлж байсан. Цагдаагийн байгууллагаас 10 гаруй мянган өөд бологсдын нэрээр тэтгэврийн мөнгийг авч байсан асуудалд хот, хөдөөгийн нийгмийн даатгалын ажилтнуудыг холбогдуулан шалгаж байгаа аж.
Нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хохиролд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дүгээр зүйлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Халамж, нийгмийн даатгалынхан олон жил ийм аргаар мөнгө угааж байжээ. Энэ асуудлаар нийтлэлч Баабар “Бурхан минь, биднийг дээрэмчдээс салгаж өгөөч” нийтлэл бичиж, түүний хариуд С.Эрдэнэ сайд чамгүй бухимдаж байсан удаатай. Удалгүй Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл хийж, манайх дотоод шалгалтаараа зарим зөрчлийг илрүүлсэн гэсэн нь энэ үйлдлийг бататгах шиг болсон. Гэхдээ онц их хэмжээний хохирол учруулах хэмжээнд хүрээгүй, 140 гаруй зөрчлийг илрүүлж, арилжааны банкуудад хохирлыг барагдуулж байгаа гэж өөрсдийгөө зөвтгөсөн.
Ямартай ч С.Эрдэнэ сайдыг дээрх асуудалтай холбогдуулж шалгаж эхэлсэн байна. Цагдаагийнхан хэргийг мөрдөж байх үеэр С.Эрдэнэ сайд тэднийг сүрдүүлж байгаа сураг дуулдаж байв. Гэсэн ч цагдаагийнхан атгасан сэжүүрээ алдалгүй, ийнхүү лавшруулж байгаа бололтой. С.Эрдэнэ сайд АН-ын “Шонхор” фрак цийн гишүүний хувьд улс төрийн амтат бялуунаас үргэлж хүртэж ирсэн нэгэн. Тухайлбал, Баянгол дүүргийг “С.Эрдэнийн вант улс” гэж нэрийддэг шүү дээ. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид нь 33 гишүүнтэй байхад түүний дөрөв нь С.Эрдэнийн хүн болохыг өөрөө зарласан. Тухайлбал, түүний эхнэр, хүү, хүргэн, охин нь Баянгол дүүргийн ИТХ-д иргэдийг төлөөлж байна.