УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийнэ

2016 оны 6 сарын 03

УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн Д.Ганбат, бусад албан хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Тэгвэл уг айлчлалынхаа үр дүнгийн талаар УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр орой 19:00 цагаас Чингис Хаан Олон Улсын нисэх буудалд мэдээлэл хийхээр болжээ.

Уг айлчлалын үр дүнд Монгол Улс  Япон улстай гуравдагч хөршийн түншлэлийн хэлэлцээр хийгдэж, ирэх есдүгээр сараас 10 мянган ажиллах хүчинг тус улсад  гаргахаар болсон. Мөн Тавантолгойн нүүрсний ордын хаягдал нүүрсийг Япончууд технологийн дэвшлийн хүрээнд ашиглахаар болж, манай улсын Үндэсний үйлдвэрлэгчид татварын хөнгөлөлтэй нөхцөлд Японд экспорт хийх боломж нээгдсэн байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34266
0 эможи
keyboard_arrow_up