МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөнгөө зогсоов

2016 оны 5 сарын 31

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөө орой 22 цагийн үед Тусгаар тогтнолын талбайд зарласан өлсгөлөнгөө зогсоож байгаагаа мэдэгдлээ.

МАХН-ын дарга Э.Энхбаяр болон 10 гаруй тус намын гишүүд дэмжигчид өнгөрсөн бямба гарагийн үүрийн 06 цагийн үеэс намын байрныхаа өмнө өлсгөлөн зарласан. Улмаар тэд Тусгаар тогтнолын талбайд хоёр гэр барин өлсгөлөнгөө үргэлжлүүлж байсан ч тодорхой хэд хэдэн шалтгааны улмаас ийнхүү тэмцлийн хурц хэлбэрээс татгалзжээ.

Тухайлбал, Сонгуулийн Ерөнхий хороо өнөө орой 21 цагийн үед тус намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан. Түүнчлэн хоёр хоногийн дараа орон даяар Эх үрсийн баярыг тэмдэглэнэ. Энэ хүрээнд тус талбайд олон арга хэмжээ зохион байгуулах тул энэхүү боломжийг хангах үүднээс өлсгөлөнгөө зогсоосон аж. Үүний зэрэгцээ өлсгөлөн зарласан хүмүүсийн биеийн байдал ч нэлээд доройтсон байна.

МАХН-ын гишүүд дэмжигчид нэр дэвшүүлэх, сонгох сонгогдох эрхийг нь нээлттэй болгосон нөхцөлд цаашид тэмцлийн хүнд хэлбэрийг сонгохгүй байх бүрэн боломжтой гэдгээ энэ үеэр илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34070
0 эможи
keyboard_arrow_up