Н.Энхбаярыг өлсгөлөнгөө зогсоохыг шаардав
2016 оны 5 сарын 30
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх мэдээлэл хийж, Н.Энхбаярыг өлсгөлөнгөө зогсоохыг шаардаж буйгаа илэрхийллээ. Тэрээр “Н.Энхбаяр сонгууль бүрийн өмнө дандаа ингэж байх юм. Энэ үйлдэл нь сонгогчдын анхаарлыг өөртөө татах гэсэн алд сурталчилгааны арга. Түүний үйлдлүүд Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна. Одоо хүүхдийн баяр болох гэж байхад Н.Энхбаяр яасан муу ёртой юм бэ? Өлсгөлөнгөө зогсоохгүй бид бол хууль хяналтын байгууллагуудад албан бичгээр шаардлага хүргүүлнэ” гэж мэдэгдсэн юм.Одоогоор Тусгаар тогтнолын талбайд МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй 14 хүн өлсгөлөнгөө үргэлжлүүлэн зарлаж байна. Тэд нойтон өлсгөлөн зарласан хэдий ч зарим гишүүдийнх нь биеийн байдал тогтворгүйтэж, түргэн дуудсан талаар МАХН-аас мэдэгдэж буй юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр Тусгаар тогтнолын талбайд цугларсан гишүүд дэмжигчдэдээ хандан “Цагдаагийн байгууллагаас намайг УИХ-д нэр дэвших эрхийг зориудаар хааж байгаа. Би ХЭҮК-д энэ асуудлаар хандахад, өршөөлийн хуульд хамрагдсан тул ямар ч ялгүй гэсэн дүгнэлт гаргасан. Ийм байхад Төрийн байгууллагууд уг зөвлөмжийг дагахгүй байна. Энэ нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй явдал юм. Миний бие өлсгөлөн зарлаад ядарч байгаа хэдий ард түний төлөө өлсөж байна. Ард түмэн сонгох эрхээ эдлэх учиртай. Өнөөдөр МАХН дангаараа яваа учраас ингэж хэлмэгдэж байна. Би Оюутолгой, Тавантолгойн гэрээг нь хамт байгуулаад, идэж уулцсан бол энд ингээд зогсохгүй байсан байх” гэж онцолсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34030
0 эможи