Маргааш Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нар өлсгөлөн зарлана

2016 оны 5 сарын 26

МАХН-ын 76 нэр дэвшигчид маргаашнаас эхлэн Төрийн ордоны урд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Мөн уг өлсгөлөнд Засгийн газрын аппаратад ажиллаж буй МАХН-ын хүмүүс оролцох юм байна.

Өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй гэснийг эсэргүүцэж ийн өлсгөлөн зарлах гэж байгаа юм байна.  Н.Энхбаярын хувьд ялтай байх хугацаа нь дуусч, хоёр ч өршөөлийн хуульд хамрагдсан гэж байгаа ч АТГ-ын зүгээс ялтай байх хугацаа нь дуусаагүй хэмээгээд байгаа юм. Харин Э.Эрдэнэжамъяаны хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу захидал бичсэнээсээ болж төрд ажиллах эрхээ хасуулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33892
0 эможи
keyboard_arrow_up