Хадгаламжаа мэдүүлээгүй албан хаагчдад хариуцлага тооцно

2016 оны 5 сарын 24

Авлигатай тэмцэх газар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгалаа.

Шалгалтаар зургаан албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, орлого, компанид оруулсан хөрөнгө оруулалтыг мэдүүлээгүй, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийг дутуу мэдүүлсэн, тухайн албан тушаалтан хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй зэрэг зөрчил гаргасныг тогтоож, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт зааснаар дээрх зөрчил гаргасан албан тушаалтнуудад сануулах, цалингийн хэмжээг болон албан тушаал бууруулах хариуцлагыг хүлээлгэхээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод албан бичиг хүргүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33754
0 эможи
keyboard_arrow_up