УИХ-ын гишүүн С.Оюун НҮБ-д очих тохироо хийжээ
УИХ-ын гишүүн, ИЗНН-ын даргаар тасралтгүй 16 жил сууж, тэр хэрээрээ улс төрийн халуун тогоонд гишүүнээс сайд болтол тасралтгүй дэвшсэн УИХ-ын гишүүн С.Оюун улс төрөөс зодог тайлж буйгаа өчигдөр мэдэгдсэн билээ.
Тэрбээр, миний хувьд нэр дэвшихгүй, харин залуустаа боломж олгоно гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгвэл эрхэм гишүүн намаа АН-ын гарт атгуулж, орхиод өөрөө НҮБ-д очих том хүсэл өвөртөлжээ.
Энэ хүслээ ч гүйцээхийн тулд АН-тай хэдийнэ тохироо хийж орхисон сурагтай. Өмнө нь БОНХАЖ-ийн сайдаар ажиллаж байхдаа ногоон хөгжил, байгаль орчны асуудал хариуцсан томоохон албан тушаалыг НҮБ-д хашч байсан учраас УИХ-ын гишүүний ажлаас үндсэндээ залхаж, арай том өндөрлөгт хүрэхийг хүссэн ч дамжиггүй. Харин түүний оронд явах улстөрчид ИЗНН-аас олдохгүй байгаа гэх. АН-ынхан анх хамтарч сонгуульд орохоор ярилцах үедээ тэдэнд таван суудал өгсөн ч мөнгөтэй хүн олдохгүй байгаа гэнэ.
С.Дэмбэрэл гишүүний тухайд Баянгол гэсэн хүсэлт тавьсан бол өдгөө Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй М.Хүрэлсүхээс өөр нэр дэвших хүн тус намаас олдохгүй байгаа гэнэ шүү. Эх сурвалж: www.mminfo.mn