Оффшор данстай холбоотой ХЭН, ЮУ хэлэв?

2016 оны 5 сарын 10

Өнөөдрийн гол сэдэв бол оффшор данстай холбоотой  мэдээлэл болоод байна.

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмээс Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудай,  УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр,  Тэнгри Холдингийн захирал Х.Анхбаяр, Петровисийн Ж.Оюунгэрэл нарыг оффшор данстай хэмээн мэдээлсэн юм. Тэд оффшор данстай холбоотой мэдээлэлд тайлбар өгч байна.

Кёкүшюзан Д.Батбаяр: Надад зөвхөн Японд дөрөв данс байгаа

 “Офшор данс гэж иргэн өөрийн эх орноос бусад оронд данс нээлгэхийг хэлээд байх шиг байна. 25 жилийн өмнөөс сумод барилдаж байхдаа эрүүл мэндэд шаардлагатай мөнгө, цалин мөнгийг дансаар авдаг байсан юм. Надад зөвхөн Японд дөрөв, таван данс байгаа. Одоо хаагдаад ганц хоёр нь л үлдэж байгаа байх. Учир нь тухайн дансанд ямар ч мөнгө байхгүй. Би зодог тайлахдаа байгаа бүх мөнгөө аваад, дансаа тэглээд үлдээсэн.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Энэ оффшор мофшор гэдэг нь яг яадаг юм

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гол сэдэв болоод буй оффшор дансны асуудлаар жиргэлээ. Тэрбээр "Энэ оффшор мофшор гэдэг нь яг яадаг юм" хэмээн жиргэлээ. Түүнийг жиргээг харсан иргэд Ерөнхий сайд байсан хүн энэ тухай оффшор дансыг мэдэхгүй байж дээ хэмээн үзэж байна.

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай: Оффшорт бүртгэлтэй компани данс ч үгүй, мөнгө ч үгүй

Аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан.  Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй. Ер нь энэ далимд хэлэхэд би хар багаасаа л иргэний эрхээ эдлэж чадахгүй байнга хардлагад өртөж, гүтгүүлж дайруулж ирлээ. Улстөрчийн хүү болсон минь буруутай бололтой. Оффшор бүст компани бүртгүүлэх нь аль ч хуулиар хориглоогүй, бизнесийн хэвийн л горим шүү дээ. Улс төрч хүн данс нээвэл хардагдах л байх.  Гэхдээ тэр компани данс нээж ч амжилгүй хаагдсан гэдгийг ахин тодруулж хэлье.

УИХ-ын гишүүн Сү.Батболд: Оффшор компани байгуулаад, данс эзэмшээд явсан зүйл байхгүй

Бидэнд цаг хугацаа, материалыг нухацтай үзэх шаардлагатай байсныг үгүйсгэхгүй. Олон жилийн өмнө болсон зүйлийг ярьж байгаа учир зарим зүйлийг нягтлах, санах шаардлага байсныг үгүйсгэхгүй гэж бодож байсан ч тайлбар хийх ёстой гэж үзсэн. Оффшор компани байгуулаад, данс эзэмшээд явсан зүйл байхгүй. Оффшор компанийн данс миний болон Д.Цогтбаатарын нэрэн дээр байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

Сүхбаатарын Бат-Очир гэдэг хүн миний ах. Ах руугаа залгахад "Би шалгая" гэсэн. Тэгэхэд нь би "Та шалгаарай" гэсэн. Миний ах 25 жил бизнес эрхэлж байгаа хүн. Улс төрчийн ах гэж нэр холбогдох учраас хууль хяналтын байгууллагаар үүнийгээ шалгуулаарай гэдгийг ахдаа хэлсэн. Дараа нь олон нийтэд нээлттэй мэдээлээрэй гэдгийг ч захьсан. Тиймээс энэ асуултын хариултыг та бүхэн удахгүй авах байх.

БХБ-ын экс сайд  Д.Цогтбаатар: Надад оффшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна

Надад офшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани, тухайн үед Австрали найз маань монголд бизнес хийе хамт хөрөнгө оруулах уу гэж ярьж байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас асуугаарай. 10-аас доошгүй хувь нь оффшор данстай байгууллага байдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай Бату Майнинг компани биднийг урьсан. Тэр үеийн компаниуд бүгд гадаад нэртэй. 2003 он шүү дээ. Ямар ч Гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй байсан үе. Эдийн засгийн үзүүлэлтүүдийг хараарай. Тэгэхэд Гадаадын хөрөнгө оруулалтыг монголд татъя. Монгол хөрөнгө оруулагчтай байвал гадныхныг татна л гэж бодсон. Түүнээс тэр офшор данс гэдэгт нь ямар ч оролцоо байгаагүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33000
0 эможи
keyboard_arrow_up