Сү.Батболд: Надад болон Д.Цогтбаатарт оффшор данс огт байхгүй, харин хувьцаа эзэмшиж байсан
2016 оны 5 сарын 10
“Моссак Фонсека” хуулийн байгууллагаас алдагдсан оффшор дансны талаарх 11.5 сая нууц материалыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас манай цагаар өнөөдөр үүрээр цахим хуудаснаа дэлгэж, олны хүртээл болгоод буй билээ.
Тэгвэл эдгээр хүмүүсийн дунд Монгол Улсын 49 иргэний нэр давхардсан тоогоор байгаа юм. Мөн АНУ-ын харьяат болсон монгол иргэдийн нэр ч байгаа билээ.
Тэгвэл, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарыг оффшор бүсэд данстай байсан гэх мэдээлэл өнөөдөр өглөө цацагдсан билээ. Монгол HD телевиз энэ талаарх мэдээллийг анхлан дэлгэсэн. Тэгвэл эрхэм гишүүн Сү.Батболд, Д.Цогтбаатар нар энэ талаар мэдээлэл өглөө.
Энэ талаар УИХ-ын гишүүн Сү.Батболд “Хүсэлтийг хүлээн авч ирсэнд баярлалаа. Бид өнөөдөр өчигдөр гарсан мэдээлэлтэй холбогдуулаад өөрсдийн зүгээс тайлбар хийх нь зөв гэж үзлээ. Биднийг оффшор бүсэд данстай гэх мэдээллийг өчигдөр телевизээр гарсан байна. Над руу ярьж тодруулсан ч спортын арга хэмжээнд байсан учраас сайн сонсогдоогүй.
Өмнө нь энэ асуудал яригдаж байсан. Монгол HD телевиз энд ирсэн байх. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бол улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцохгүй, харин хөрөнгө оруулагч байж болдог. Бидний оролцсон энэ ажил бол хуулийн хүрээнд хийгдсэн. Оффшор компанитай холбоотой гэж яриад байгаа.
Гэхдээ хөрөнгө оруулалт хийсэн “Бату Майнинг” компани бол Монгол Улсад бүртгэлтэй. Энд үйл ажиллагаа явуулж байсан. Харин толгой компани нь Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бидэнд нуусан хаасан зүйл байхгүй. Хуулийн дагуу хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Энэ компанид би 11.9 хувийг эзэмшдэг байсан. 2003 онд нэрээрээ нээлттэй бүртгүүлж орсон. Би 18 мянга 771 ам.доллартай тэнцэх хувьцааг авсан. Тухайн үеийн ханшаар 20 гаруй сая төгрөг. Энэ мөнгө миний хувийн данснаас гарсан.
2005 онд компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн учраас тус компанийн хувьцаа эзэмшигч байхаа больсон. Хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгах хууль 2007 оноос мөрдөж эхэлсэн учраас мэдүүлэх шаардлага байгаагүй. 2007 оноос хойш би бүх компанийнхаа тухай мэдүүлэг өгч байсан. Алтай холдинг компани маань гэхэд шилдэг татвар төлөгч болж байсан. Ном дүрмийн дагуу л явсан. Монголын бизнес эрхлэгчид бүгд л хувьцаа худалдаж авдаг. Оффшор дансны мэдээлэл бид хоёрын нэр дээр байхгүй. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад бид өөрсдөө хандана. Данстай байна уу, хууль зөрчсөн үү гэдгээ тодорхой болгоно” гэв.
Харин Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Надад оффшор данс байхгүй. Хариуцлагатай хэлье. Гадаадын хөрөнгө оруулалттай компани. Би Австралид төгссөн. Миний сайн найзууд Монголд хөрөнгө оруулалт хийж бизнес хийнэ гээд оруулж ирсэн. “Бату Майнинг” компани биднийг уриад хувьцаа эзэмшиж, хамтарч бизнес хийсэн. Тэр үед гадны хөрөнгө оруулалт бараг орж ирдэггүй байсан.
Бид хөрөнгө оруулалт татах үүднээс хамтарч бизнес эхлүүлсэн. Ер нь гадны компаниудын ихэнхи нь оффшор бүсэд бүртгэлтэй байдаг шүү дээ. Оюутолгойн толгой компани хүртэл оффшор бүсэд бүртгэлтэй байдаг. Гэхдээ хууль зөрчөөгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яагаад мэдүүлээгүй вэ гэхээр би 2006 оноос хувьцаагаа татчихсан байсан. Надад байгаа бүх хувьцааг би нэгд нэгэнгүй оруулж өгдөг. Монголын компанидаа л хийсэн хөрөнгө оруулалт байсан” гэв. Мөн Сүхбаатарын Бат-Очир гэх нэр оффшор дансанд бүртгэлтэй байгааг тодруулсан сэтгүүлчийн асуултад “Би ахаас асуулаа. Би шалгая. Ижил төстэй нар байгаа бол хараадхая гэсэн. Манай ах бизнес хийдэг хүн. 30 жил бизнес хийж байгаа. Би шалгуулаарай гэж хэлсэн” хэмээлээ.
Тэгвэл эдгээр хүмүүсийн дунд Монгол Улсын 49 иргэний нэр давхардсан тоогоор байгаа юм. Мөн АНУ-ын харьяат болсон монгол иргэдийн нэр ч байгаа билээ.
Тэгвэл, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарыг оффшор бүсэд данстай байсан гэх мэдээлэл өнөөдөр өглөө цацагдсан билээ. Монгол HD телевиз энэ талаарх мэдээллийг анхлан дэлгэсэн. Тэгвэл эрхэм гишүүн Сү.Батболд, Д.Цогтбаатар нар энэ талаар мэдээлэл өглөө.
Энэ талаар УИХ-ын гишүүн Сү.Батболд “Хүсэлтийг хүлээн авч ирсэнд баярлалаа. Бид өнөөдөр өчигдөр гарсан мэдээлэлтэй холбогдуулаад өөрсдийн зүгээс тайлбар хийх нь зөв гэж үзлээ. Биднийг оффшор бүсэд данстай гэх мэдээллийг өчигдөр телевизээр гарсан байна. Над руу ярьж тодруулсан ч спортын арга хэмжээнд байсан учраас сайн сонсогдоогүй.
Өмнө нь энэ асуудал яригдаж байсан. Монгол HD телевиз энд ирсэн байх. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бол улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцохгүй, харин хөрөнгө оруулагч байж болдог. Бидний оролцсон энэ ажил бол хуулийн хүрээнд хийгдсэн. Оффшор компанитай холбоотой гэж яриад байгаа.
Гэхдээ хөрөнгө оруулалт хийсэн “Бату Майнинг” компани бол Монгол Улсад бүртгэлтэй. Энд үйл ажиллагаа явуулж байсан. Харин толгой компани нь Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бидэнд нуусан хаасан зүйл байхгүй. Хуулийн дагуу хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Энэ компанид би 11.9 хувийг эзэмшдэг байсан. 2003 онд нэрээрээ нээлттэй бүртгүүлж орсон. Би 18 мянга 771 ам.доллартай тэнцэх хувьцааг авсан. Тухайн үеийн ханшаар 20 гаруй сая төгрөг. Энэ мөнгө миний хувийн данснаас гарсан.
Ер нь гадны компаниудын ихэнхи нь оффшор бүсэд бүртгэлтэй байдаг шүү дээ. Оюутолгойн толгой компани хүртэл оффшор бүсэд бүртгэлтэй байдаг. Гэхдээ хууль зөрчөөгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яагаад мэдүүлээгүй вэ гэхээр би 2006 оноос хувьцаагаа татчихсан байсан. Надад байгаа бүх хувьцааг би нэгд нэгэнгүй оруулж өгдөг. Монголын компанидаа л хийсэн хөрөнгө оруулалт байсан” гэв. Мөн Сүхбаатарын Бат-Очир гэх нэр оффшор дансанд бүртгэлтэй байгааг тодруулсан сэтгүүлчийн асуултад “Би ахаас асуулаа. Би шалгая
Харин Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Надад оффшор данс байхгүй. Хариуцлагатай хэлье. Гадаадын хөрөнгө оруулалттай компани. Би Австралид төгссөн. Миний сайн найзууд Монголд хөрөнгө оруулалт хийж бизнес хийнэ гээд оруулж ирсэн. “Бату Майнинг” компани биднийг уриад хувьцаа эзэмшиж, хамтарч бизнес хийсэн. Тэр үед гадны хөрөнгө оруулалт бараг орж ирдэггүй байсан.
Бид хөрөнгө оруулалт татах үүднээс хамтарч бизнес эхлүүлсэн. Ер нь гадны компаниудын ихэнхи нь оффшор бүсэд бүртгэлтэй байдаг шүү дээ. Оюутолгойн толгой компани хүртэл оффшор бүсэд бүртгэлтэй байдаг. Гэхдээ хууль зөрчөөгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яагаад мэдүүлээгүй вэ гэхээр би 2006 оноос хувьцаагаа татчихсан байсан. Надад байгаа бүх хувьцааг би нэгд нэгэнгүй оруулж өгдөг. Монголын компанидаа л хийсэн хөрөнгө оруулалт байсан” гэв. Мөн Сүхбаатарын Бат-Очир гэх нэр оффшор дансанд бүртгэлтэй байгааг тодруулсан сэтгүүлчийн асуултад “Би ахаас асуулаа. Би шалгая. Ижил төстэй нар байгаа бол хараадхая гэсэн. Манай ах бизнес хийдэг хүн. 30 жил бизнес хийж байгаа. Би шалгуулаарай гэж хэлсэн” хэмээлээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32987
0 эможи