Э.Бат-Үүлийн хүү Чулуудай, Кёкүшюзан Д.Батбаяр, Ж.Оюунгэрэл нарын нэрс зарлагдлаа

2016 оны 5 сарын 10

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн оффшор дансыг ил болгосон "Panama papers" буюу Панамын баримтуудыг өнөө шөнө 03.00 цагт интернэт байршуулж, олон нийтэд ил болголоо.

Панамын баримтын албан ёсны сайтад Монгол Улс гэж хайж үзэхээр давхардсан тоогоор 49 хүний нэр гарч ирж байна.

Панамын оффшор данстай Batu Mining Limited гэх компанитай Монгол Улсын дөрвөн иргэн болох Үлэмж Ишжамц Дамжин, Жанчивын Оюунгэрэл /“Петровис” ХХК-ийн ерөнхий захирал/, Дамдины Цогтбаатар, Сүхбаатарын Батболд нарын холбоотой гэсэн мэдээлэл гарсан.

Тэгвэл өнөө шөнө дэлгэсэн Панамын баримтад Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын нэр гарч ирээгүй юм.

Олны танил хүмүүсээс Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудай, УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр буюу Кёкүшюзан Батбаяр нарын нэрс орсон байна.

Түүнчлэн "Дорнын говь" ХХК Ерөнхий захирал Борхүүгийн Дэлгэрсайхан,  "Wisdom International Holdings" гэх компанийн нэрээр бүртгэлтэй Янсанжавын Очирсүх нар оффшор бүсэд данстай гэж гарч ирлээ.

Б.Дэлгэрсайхан нь ирэх сонгуульд Дорноговь аймагт МАН-аас нэр дэвшихээр төлөвлөж буй. Харин Я.Очирсүх нь 1999-2000 онд Сангийн сайдаар ажиллаж байжээ.

123

123

123

123

 

Харин Монголтой холбоотой оффшор 10 аж ахуйн нэгж гарч ирж байгаа бөгөөд тэдний эхнийн нь үйл ажиллагаагаа 1997 оноос эхэлсэн байна.

Түүнчлэн доорх оффшор данснууд Их Британийн Виржинийн арлууд, Хонконг, Сингапур, Малайз улсуудад бүртгэгдсэн байгаа юм.

АНУ-ын харьяалалтай хоёр Монгол хүний нэр хайлтаар гарч ирлээ. Эдгээр нь Баярын Бадамханд, Нандин нар юм. Хайлтаас үзэхэд дээрх хоёр хүн нэг компанитай холбоотой юм байна.

Дээрх мэдээллүүд нь Панамын хуулийн фирм болох Моссак Фонсека компаниас алдагдсан баримтууд. Нийт 200 мянган гаруй нууц компани, сангийн 11.5 сая материалуудыг сэтгүүлчид олон нийтэд ил болгосон юм.

Тус материалд 1977-2015 он хүртэлх 40 жилийн хугацаан дахь цахим шуудангууд, санхүүгийн тайлан пасспортын мэдээлэл болон корпорацын бичиг баримтууд багтаж байгаа аж.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32953
0 эможи
keyboard_arrow_up