Залилан хийж онгоц зогсоож чадах хүчтэн Б.Энх-Амгалан
2008, 2012 онуудад МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон Мишээл группээр овоглогдсон эрхэм бол Б.Энх-Амгалан юм. Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн МАН-ын Хан-Уул дүүргийн намын хороог 2012 онд сонгуулиар удирдан оролцсон ч ялалт байгуулж чадаагүй. Тэр цагаас хойш тус эрхэм дүүрэгтээ гэхээсээ илүүтэй хувийн бизнестээ илүү цаг заваа өнгөрүүлдэг нэгэн.Тэрбээр ойрын өдрүүдэд хэвлэлээр түүний хийсэн балгууд бага багаар гарч ирсээр байна.
Саяхан л гэхэд эрхэм төлөөлөгч маань 2015 оны 10-р сард НИТХ-ын төлөөлөгчид болон бусад 30 орчим хүн МИАТ-ийн онгоц Новосибирскэд гурван цаг саатуулж зорчигчдод болон МИАТ-ынханы ажилд саад учруулсан билээ. Энэ талаар Зам тээврийн яамны шуурхай хурал дээр яригдаж, дураараа онгоц саатуулсан хэмээн хүнд хариуцлага тооцох М.Зоригт сайд хатуухан хэлээд амжсан. хэрэгтэй гэж байсан юм. Харин мань эр хээв нэг энэ талаар тодруулахад “Би онгоц жолоодож чадахгүй шүү дээ. Бас хаана буулгах, хаашаа хөөргөхийг шийддэггүй. Хийх ажил нь багадаад байгаа бол намайг жаахан муулж амьдарна биз дээ, тэр өлсгөлөн хүмүүс нь” хэмээсэн.
Харин энэ оны гуравдугаар сард тэрбээр өөрийн хариуцан эзэмшдэг худалдааны төвийнхөө түрээслэгчдийг залилсан хэргээр саяхан Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан.Энэ талаар эх сурвалжийн мэдээлснээр “Мишээл Экспо”-ийн захирал Б.Энх-Амгалан түрээслэгчээсээ дансаар их хэмжээний мөнгө залилан аваад бусад этгээдийг авсан болгож хөлдөө чирсэн аж. Иймд их хэмжээний мөнгөөр хохирсон "Мишээл экспо" төвийн түрээслэгчид нэгдэн Б.Энх-Амгалантай холбоотой материал болон нэгдсэн гарын үсэг цуглуулж хууль хяналтын байгууллагад хандсан байна.
Б.Энх-Амгаланд НИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдохын тулд түрээслэгчдээ ойр оройхон дарамталж намдаа мөнгө цуглуулж дахин залилах болон дарамтлах замаар мөнгө босгох гэж хичээсэн ч бүтээгүй. Тэгсэн ч мань хүн гандан буураагүй НИТХ-д өрсөлдөж ХАн-Уул дүүрэгт МАН-ыг бүрэн ялуулна хэмээн МАН-ын бага хурлын үеэр онгироод амжжээ.Мишээл группийн Б.Энх-Амгалан нь том дарга хархаараа бөхөлзөж үнсэх сахуу болчхоод сэтгүүлчид болон тойргийнхоо иргэдийг хархаараа баян эрхэмсэг муурын дүр үзүүлж тоохгүй муухай аашилдаг энэ эрхэмд дахин боломж өгөх хэрэгтэй юу? Хувийн бизнес улс төрөө ялгаж чадахгүй олон давхар дээлийн эзэн Б..Энх-Амгалангийн паян үргэлжлэх болно