УИХ-ЫН ГИШҮҮДИЙН Хөрөнгө орлогын мэдүүлгийн ХАМГИЙН ХАМГИЙН

2016 оны 5 сарын 06

        ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨТЭЙ УЛС ТӨРЧИД

Энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн Г.Батхүү 5 тэрбум 785 сая 236 орлоготойгоор тэргүүлж байна. Харин УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт 4 тэрбум 64 сая 306 төгрөгөөр удаалав. 76 гишүүн дотроос найм нь тэрбумын хөрөнгөтэй аж.

 

        ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД НЬ ХАМГИЙН ИХ ОРЛОГОТОЙ

Ш.Түвдэндорж гишүүний гэр бүлийн гишүүдийн жилийн нийт орлого 604 сая төгрөг. Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайханы гэр бүл 393 сая төгрөгийн орлоготойгоор удаалжээ.

 

        ХАМГИЙН ИХ ОРОН СУУЦТАЙ  

Эрэгтэй гишүүдээс УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 6 орон сууц, эмэгтэй гишүүдээс С.Одонтуяа 5 байртайгаар тэргүүлж байна. Харин хамгийн өндөр үнэтэй барилга байгууламжтай гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 1 орон сууц 2 үйлчилгээний барилга, 1 барилгатайгаар тэргүүлж байна. Түүний барилгуудын нийт үнэ 8 тэрбум 752 сая 660 мянга аж. Харин Л.Энх-Амгалан 4 тэрбум 370 сая 033 төгрөгийн 3 орон сууц, 2 үйлчилгээний барилгатай.

 

        ХАМГИЙН ҮНЭТЭЙ МАШИНТАЙ

УИХ-ын гишүүн Б.Наранхүү Land Rover, Range Rover- 1, Rollsroyce,Phantom- 3, Landcruiser Standart 1 машинтайгаар хамгийн олон машинтай жагсаалтыг тэргүүлжээ. Түүний машинуудын нийт үнэ 1 тэрбум 185 сая төгрөг аж. Түүний араас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр удаалж байна. Тэрбээр Mercedes Benz,G 55 AMG- 1, Mercedes Benz,G 300- 1 гэсэн 239 сая төгрөгөөр үнэлэгдэх машинтай юм байна.

 

        ХАМГИЙН ИХ МАЛТАЙ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ адуу-430, үхэр-60, хурдан удмын адуу- 20, ямаа-400, хонь-3000 гээд нийт 4000 орчим малтай. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан  хамгийн олон буюу 248 хурдан удмын адуутай. Түүний араас УИХ-ын гишүүн Б.Наранхүү 204 хурдан удмын адуутайгаар удаалж байгаа юм.

 

        ХАМГИЙН ОЛОН ГАЗАР ЭЗЭМШДЭГ

Энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүлж байгаа юм. Тэрбээр 180 м2-1, 4032 м2-1, 699 м2-1 газрыг эзэмшдэг. Харин 700 м2-1, 816 м2-1 газрыг өмчилдөг бол 950 м2-1-газрыг ашигладаг байна.  

 

        ХАМГИЙН ИХ ТАЛБАЙ БҮХИЙ ГАЗАР ЭЗЭМШДЭГ

УИХ-ын гишүүн  О.Содбилэг 1219 м2-1, 50000 м2-1 эзэмшдэг бол  700 м2-2 газрын  өмчилдөг байна.

 

        ХАМГИЙН ИХ ЗЭЭЛТЭЙ

УИХ-ын гишүүн Д.Зоригт 4 тэрбум 250 сая, Л.Энх-Амгалан 2 тэрбум 700 сая төгрөгийн зээлтэй гэнэ.

 

        ХАМГИЙН ИХ ХАДГАЛАМЖТАЙ

УИХ-ын гишүүн Б.Наранхүү 21 тэрбум 195 сая 800 мянган төгрөгийн хадгаламжтай бол УИХ-ын гишүүн Л.Болд 17 тэрбум 864 сая 391 мянган төгрөгийг хадгаламжтай байна.

 

        ХАМГИЙН ИХ ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

УИХ-ын гишүүн О.Содбилэг нийт 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэйгээр энэ жагсаалтад тэргүүлсэн байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 635 сая төгрөгийн үнэт эдлэлтэйгээр түүний ард бичигджээ.

 

        ХАМГИЙН ОЛОН ХУВЬЦААТАЙ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нийт 25 компани, аж ахуй нэгжид хувьцаа эзэмшдэг байна. Тодруулбал,  Хурд Хүнс ХХК, Хурд Авто ХХК,  Хурд групп ХХК, Рапид харш ХХК, Хаус инвест ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК,  Говь гоё сайхан ХХК, Өмнийн гоё говь ХХК,  Хурд Транс ХХК,  ДЦ-Улаанбаатар ООО ХХК,  Хурдпропертийз ХХК,  Эйжнложистик бридж ХХК,  Юнайтедтранс групп ХХК,  Хурдресурс ХХК,  Хурдцентр ХХК,  Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдмайнинг ХХК,  Хурдкапитал ХХК, Хурд-Энержи ХХК,  Нэшнлмайнинг групп ХХК, Монконс ХХК, Беллвью пропертис ХХК, Түмэн найрамдал ХХК зэрэг компанид хувьцаа эзэмшдэг. Харин УИХ-ын гишүүн Б.Наранхүү 24 компанид хувьцаа эзэмшдэгээрээ түүний ард бичигдэв.

 

        ХАМГИЙН БАГА ХӨРӨНГӨТЭЙ

УИХ-ын гишүүн Л.Цог хамгийн бага хөрөнгөтэй буюу жилийн орлого нь 18 сая төгрөг аж.

 

        ГЭР БҮЛИЙН ОРЛОГО НЬ ХАМГИЙН БАГА ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн гэр бүлийн жилийн орлого нь 2 сая төгрөг аж.

 

        ХАМГИЙН ХЯМДХАН МАШИН УНАДАГ ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Ганбаатар 17 сая төгрөгийн Toyoto Rav4 машин унадаг байна.

 

        ХАМГИЙН БАГА МАЛТАЙ ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Оюун нар нэг, нэг адуутай аж.

 

        МАШИНГҮЙ, МАЛГҮЙ, ОРОН СУУЦГҮЙ ГИШҮҮД ХЭН БЭ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Лүндээжанцан, Л.Болд, Б.Чойжилсүрэн, Л.Эрдэнэчимэг, Ж.Энхбаяр, М.Энхсайхан, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, С.Оюун, Д.Дэмбэрэл, Ц.Дашдорж, Б.Гарамгайбаатар, Ж.Батзандан, С.Одонтуяа, Д.Батцогт нар өөрийн нэр дээр машингүй аж. УИХ-ын гишүүдээс 14-нь машингүй гэнэ.

 

        МАЛГҮЙ ГИШҮҮД

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Сү.Батболд, Б.Гарамгайбаатар, Д.Арвин, Р.Амаржаргал, Н.Батбаяр, С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Х.Тэмүүжин, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Г.Уянга, Д.Тэрбишдагва, М.Энхсайхан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ж.Энхбаяр, Л.Эрдэнэчимэг, Л.Энх-Амгалан, Ц.Цолмон, Д.Ганбат, Р.Бурмаа, С.Баярцогт, Д.Зоригт, Г.Баярсайхан, Н.Алтанхуяг, Л.Цог, Р.Гончигдорж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар нэг ч малгүй аж.

 

ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД НЬ ОРЛОГОГҮЙ УЛС ТӨРЧИД

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Батхүү, Р.Бурмаа, Н.Номтойбаяр, Я.Санжмятав, М.Сономпил, Л.Энх-Амгалан нарын гэр бүлийн гишүүд нь орлогогүй аж.

        

        ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАРГҮЙ ГИШҮҮД

УИХ-ын гишүүн Б.Наранхүү, С.Одонтуяа, Д.Ганхуяг, Н.Батбаяр, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл, С.Оюун, Я.Санжмятав, Д.Хаянхярваа, М.Энхсайхан, Д.Дорлигжав, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, С.Ганбаатар, С.Баярцогт, М.Зоригт, Г.Баярсайхан, Л.Цогт болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар өөрийн эзэмшлийн газаргүй аж.

 

        ҮНЭТ ЭДЛЭЛГҮЙ ГИШҮҮД

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Цог, Р.Гончигдорж, А.Бакей, О.Баасанхүү, Д.Арвин, Р.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Сү.Батболд, Н.Батцэрэг, Д.Батцогт, Г.Баярсайхан, Х.Болорчулуун, Л.Болд, С.Баярцогт, Д.Ганбат, Р.Бурмаа, Б.Гарамгайбаатар, Д.Ганхуяг, Л.Гантөмөр, С.Дэмбэрэл, Д.Дэмбэрэл, Ц.Дашдорж, М.Зоригт, С.Одонтуяа, Н.Номтойбаяр, Ц.Оюунгэрэл, Д.Тэрбишдагва, Б.Чойжилсүрэн, С.Эрдэнэ, Л.Пүрэвсүрэн, Л.Эрдэнэчимэг, Д.Эрдэнэбат  нар үнэт эдлэл, түүхийн үнэт зүйлгүй хэмээн мэдүүлжээ.

 

        ХАДГАЛАМЖИНДАА БЭЛЭН МӨНГӨГҮЙ ГИШҮҮД

УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Арвин, З.Баянсэлэнгэ, Л.Энх-Амгалан нар хадгаламжиндаа хуримтлалгүй гэнэ.

 

        ЗЭЭЛТЭЙ ГИШҮҮД

УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Бат-Зандан, Сү.Батболд, З.Баянсэлэнгэ, Х.Болорчулуун, Б.Болор, Д.Ганбат, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Д.Ганхуяг, Д.Лүндээжанцан, Д.Зоригт, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Ё.Отгонбаяр, Д.Сумъяабазар,  М.Сономпил, О.Содбилэг, Ш.Түвдэндорж, Д.Хаянхярваа, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар зээлтэй аж.

 

        ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН ХЭН НЬ БАЯН БЭ?

Хамгийн баян гишүүнээр Л.Эрдэнэчимэг 441 сая 290 мянган төгрөгийн орлоготойгоор эхэнд бичигдэж байгаа бол Д.Оюунхорол жилийн 267 сая төгрөг, С.Одонтуяа 174 сая төгрөгийн орлоготойгоор удаалж байна.  Харин Р.Бурмаа, Г.Уянга, М.Батчимэг, Д.Арвин нар жилдээ 20-30 сая төгрөгийн орлоготой буюу хамгийн бага орлоготой нь аж.

 

        ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГӨӨС ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨТЭЙ НЬ ХЭН БЭ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жилд 88 сая 233 мянга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 33 сая 401 мянга, УИХ-ын дарга З.Энхболд 48 сая 816 мянган төгрөгийн орлоготой. Төрийн гурван өндөрлөгийн тухайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жилд 88 сая 233 мянга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  33 сая 401 мянга, УИХ-ын дарга З.Энхболд 48 сая 816 мянган төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32772
0 эможи
keyboard_arrow_up