Уран зохиолын хичээлийг хасахгүй гэж сайд мэдэгдэв

2014 оны 2 сарын 12

 
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр яг одоо Засгийн газрын 11-11 төвд “Уулзах цаг” ярилцлаганд оролцон иргэдийн асуултанд хариулт өгч байна. Иргэдээс хамгийн олонтаа давтагдсан асуулт нь “Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах эсэх тухай” байсан бөгөөд энэ талаар салбарынх нь сайд Л.Гантөмөр “Ер нь бид ерөнхий боловсролын сургалтанд хичээлийн бус цагаар хийх хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Мэдээллийн технологийг ашиглах, мэдээллийг задлан шинжлэх чадварыг өгмөөр байна. Жишээ нь, Уран зохиолыг хасна нь гэдэг нь ташаа мэдээлэл. Монгол хэлний хичээлийн арга зүй гэж бий. Зарим гишүүд Монгол хэлний үсгийг хасах гэж байгаа юм уу гэж асууж байсан. Шинэ үеийнхэн маань мэдээллийг боловсруулж, дүгнэлт хийж чаддаг байх ёстой. Уран зохиолын тухай мэдээ бол үнэхээр ташаа мэдээлэл. 70 цагийг уран зохиолын хичээлд зориулж байгаа. Ер нь бол монгол хэлийг сурахдаа хэрэглээ талаас нь суралцах тухай тайлбар өгснийг нь буруугаар ойлгосон юм билээ. Уран зохиол бол Монгол хэлний хичээлийн суурь нь болж явна, монгол хэлний үгийг ойлгодог ойлголтыг ашиглахдаа уран зохиолын хичээл чухал л гэж тайлбарласан юм байна лээ. Уран зохиолыг хасна гэсэн ойлголт хаана ч байхгүй” гэсэн байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
326
0 эможи
keyboard_arrow_up