З.Энхболд ардчиллын төлөөх намуудыг нэгтгэлээ

2016 оны 5 сарын 02

Ардчиллын төлөөх намууд нэгдэж УИХ-ын сонгуульд оролцохоор болж байна. Монголын Үндэсний ардчилсан нам уржигдар хуралдаж УИХ-д нэр дэвшүүлж оролцохгүй, Ардчилсан намыг дэмжихээр шийдвэрлэсэн. Өнөөдөр Эх орон нам мөн ийм шийдвэр гаргалаа. Иргэний зориг, ногоон нам ч сонгуульд ардчиллын төлөө Ардчилсан намыг дэмжихээр болсон гэнэ. Ингэснээр олон жилийн дараа ардчиллын төлөөх намууд нэгдэж УИХ-ын сонгуульд оролцохоор боллоо. Одоогоос 16 жилийн өмнө ардчиллын төлөөх таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл 16 жилийн дараа ардчиллын төлөөх намуудын хоёр дахь их нэгдлийг Ардчилсан намын дарга З.Энхболд эхлүүлж чадлаа.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32529
0 эможи
keyboard_arrow_up