ТВИТТЕР МЭДЭЭ: Д.Тэрбишдагва "Шударга ёс" эвслээс гарлаа

2016 оны 5 сарын 02

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва бүлгээсээ гарах уу гэдэг асуудал ойрын өдрүүдийн гол сэдэв боллоо. Өнгөрсөн долоо хоногт чуулганаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байх үеэр тэрбээр "Завсарлага авч болохгүй" хэмээн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн юм. Мөн тэрбээр микрофонгүйгээр "би бүлгээсээ гарна" гэж орилсон нь хэвлэлүүдийн анхаарлыг нэлээд татсан билээ. Тэгвэл тэрээр өнөөдөр бүлгээсээ гарах өргөдлөө "Шждарга ёс" эвслийн бүлгийн дарга О.Баасанхүүд хүргүүлсэн гэдгээ өөрийн Twitter хуудаснаа дэлгэлээ. Хэрвээ Д.Тэрбишдагва гишүүн бүлгээсээ гарвал эвслийн бүлэг задарна. Учир нь өнгөрсөн сарын эхээр Л.Цог, Г.Уянга нар эвслийн бүлгээс гарснаар тус бүлэг найман гишүүнтэй болж үлдсэн юм. Тиймээс Д.Тэрбишдагва гишүүн бүлгээсээ гарвал Шударга ёс эвслийн бүлэг задрах ба улмаар Засгийн газар огцрох нөхцөл бүрдэх юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32520
0 эможи
keyboard_arrow_up