УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэдэн хүний кноп дарсан бэ?
2016 оны 4 сарын 29
Оросын парламентийн хурал дээр нэг хүн арав гаруй гишүүний кнопыг дарж, бид нар нэг хэсэг баахан шоолсон. Тэгэхдээ энэ бол шоолох хэрэг биш. Улс орны ирээдүйтэй холбоотой асуудалд ингэж бүдүүлэг, хайхрамжгүй хандаж болохгүй мэт. Оросын гишүүдийг шоолох ч яахав. Харин манай урдаа барьдаг эмэгтэй гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл саяхан болсон УИХ дээр хэд хэдэн хүний кнопыг дарж байгаа харагдаж байна. Энэ бол ард иргэдээ доромжилж буй хэрэг юм. Ер нь дан ганц Ц.Оюунгэрэл гишүүн биш өмнө нь хэдэн гишүүн ингэж хүний кноптой нөхөрлөж байгаа харагдсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32442
0 эможи