АТГ-ынхан дахин нэг баривчилгаа хийлээ
ТГ-ынхан мөрдөн байцаагчид өнөөдөр нэгэн баривчилгаа хийсэн талаарх мэдээлэл манай сайтад ирлээ.
Тодруулбал, АТГ-ын найман хүн Батлан хамгаалах яамаар өнөөдөр 15.00 цагийн үед зочилж тус газрын Төрийн захиргаа удирдлагын газрын тасгийн даргаар ажиллаж байсан Ж.Алтансүх гэгчийг баривчлан авч явжээ.
Тэрбээр, одоо тус газарт ахлах мэргэжилтэн хийдэг бөгөөд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмоны ойрын хүн, түүнийг дагаж Батлан хамгаалах яаманд ирсэн хүн гэдгийг эх сурвалж дуулгалаа.
Ж.Алтансүх гэгчийг ямар шалтгаанаар баривчилсан нь тодорхой бус ч хоёр хоногийн өмнө түүнээс байцаалт авч, улмаар өнөөдөр өрөөнд нь нэгжлэг хийжээ. Мөн энэ сарын 25-нд тендертэй холбоотой асуудлаар авлига авч байхад нь баривчилсан гэх мэдээлэл ч дуулдаж байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn