Л.Цог, Ш.Сайхансамбуу нар намаасаа гарах өргөдлөө өгчээ

2016 оны 4 сарын 26

УИХ-ын дэд дарга, МАХН-ын гишүүн Л.Цог өнөөдөр намаасаа гарах өргөдлөө өгсөн талаар УИХ-ын гишүүн Г.Уянга цахим хуудастаа бичжээ. Л.Цог, Г.Уянга нар УИХ дахь МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн бүлгээсээ хамтдаа гарсан. Түүний дараа Г.Уянга Тусгаар тогтнол Эв нэгдлийн намын даргаар томилогдсон. Харин Л.Цог гишүүний хувьд намаасаа гараад Г.Уянгын намд элсэхийг үгүйсгэхгүй. Учир нь ТТЭНН-ын хурал дээр Л.Цог индэр дээрээс үг хэлж байсан билээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан, Нарантуул Олон улсын худалдааны төвийн эзэн МАН-ын гишүүн Ш.Сайханбилэг өчигдөр намаасаа гарах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна. Түүний хувьд энэ жилийн сонгуулиар Завхан аймагт бие дааж нэр дэвших сураг дуулдаж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32230
0 эможи
keyboard_arrow_up