УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүүхдэд ээлтэй гишүүн” боллоо

2016 оны 4 сарын 25

Өнгөрөгч хоёрдугаар сард УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан. Монгол улсад Хүүхдийн эрхийг хамгаалах цогц бодлого бий болгоход чиглэсэн эдгээр хуулийг санаачлан батлуулсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийхэнд талархал илэрхийлэх хүндэтгэлийн өглөөний зоогийг Хүүхдийн төлөө үндэсний газраас зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочин УИХ-ын гишүүн С.Одонтуяад хүүхдийн төлөө хийсэн бүтээснийг нь үнэлж, НҮБ-ын хүүхдийн сан, Адра Монголиа, Хүүхдийг хамгаалах сан, Дэлхийн зөн, Азийн сан зэрэг олон улсын байгууллагуудаас “Хүүхдэд ээлтэй гишүүн” цом болон өргөмжлөлийг гардуулсан юм.

Өмнө нь хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд УИХ-ын гишүүн С.Одонтуяаг сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож, хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолой болдгийг нь үнэлэн “Хүмүүнлэгийн элч”-ээр өргөмжилж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32182
0 эможи
keyboard_arrow_up