Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

2016 оны 4 сарын 13

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай  хуулийн төсөл буюу Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцээд дэмжлээ.

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэх явцад ихэнх гишүүд тусгай хамгаалалтанд авсан гэдэг нэр зүүгээд орхих вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байсан. Мөн 820 мянган га талбайг тусгай хамгаалалтанд авна гэж байна. Энэ нь Тост, Тосон бумбын нурууны шаардлагатай талбайг хамарч чадаж байгаа юу гэж тус байнгын хорооны ихэнх гишүүд асуусан юм. Эдгээр асуултад холбогдох албаныхан хариулахдаа 820 мянган га талбайг тусгай авна гэдэг маань улсын хэмжээнд дөрөвт орно хэмээн хариулсан юм. Ийнхүү Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр дэмжиж УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31544
0 эможи
keyboard_arrow_up