Н.Ганболдыг АТГ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Хуулийн байгууллагын толгойд няхуур хүмүүс байх тусмаа хэлмэгдүүлэлт, хүний эрхийн зөрчил бага гарах болов уу гэж боддог. Энэ байгууллагыг өөрийн гэсэн өнгө төрхтэй болгох гэж ажилласанд тань баярлалаа" гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Сүүлийн дөрвөн жилд Монгол Улс авлигын индексээр 120 дугаар байраас 72 дугаар байрт орсон. Үүнд тус байгууллагын удирдлагаар 5 жил ажилласан Н.Ганболд даргын хувь нэмэр их байгаа байх” гэлээ.
Байнгын хорооны гишүүдийн зүгээс АТГ-ын дараагийн даргыг тодорхой оруулж ирэх асуудлыг хөндөж ярилцлаа. Өргөдлөө өгсөн АТГ-ын дарга Н.Ганболд “Хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гол шалтгаан бол эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсан. Ямар нэгэн албан тушаалын наймаа байхгүй. Тэтгэврийн насанд хүрсэн учир хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа” гэлээ. Санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонхи Н.Ганболдыг АТГ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ.