АТГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

2016 оны 4 сарын 13

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана. 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”д эхэлж, Авлигатай тэмцэх газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Төрийн албаны тухай, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар дүгнэлт зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэх юм.

“Жанжин Д.Сүхбаатар танхим”-д хуралдах Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товд оржээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д хуралдана. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг хуулийн төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31512
0 эможи
keyboard_arrow_up