Цагдаагийнхан "Баянгол" зочид буудал дахь Х.Баттулгын өрөөнд нэгжлэг хийх үеэр ХЭН, ЮУ хэлсэн талаар хүргэж байна

2016 оны 4 сарын 12

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санхүүгийн шалгалт хийхээр Баянгол зочид буудалд байрлах эдгээр компаниудын оффис руу цагдаа, тусгайгийнхан нэвтэрсэн.

 

Тус компаниудын санхүүгийн бичиг баримтад шалгалт хийхээр оффис руу орох үед УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэх дуулиан дэгдсэн боловч тун удалгүй “Түүнийг баривчлахгүй, харин санхүүгийн бичиг баримтыг цуглуулж, нэгжлэг хийхэд гэрч байх ёстой учраас Х.Баттулга гишүүн дэргэд нь байгаа” гэсэн юм. Олны анхаарлын төвд орсон эл үйл явдлын талаар ХЭН, ЮУ ХЭЛСЭН тухай хүргэж байна.

 

Д.Ганбат: Х.Баттулга ийм хэрэг хийх хүн биш 

УИХ-ын гишүүн Д.Ганбат, хуулийг хэрэгжүүлж, компанийн бичиг баримтыг ч шалгаж болно, гэхдээ ингэж сүржигнэж болохгүй гэлээ. Тэрээр мөн "би 20-иод жил улстөрд хамт яваагийн хувьд хэлэхэд Х.Баттулга ийм хэрэг хийх хүн биш" гэв. Үүнийг нь Баянхонгор аймгийн ард түмэн ч мэднэ гэнэ. Хувийн компаниуд бүгд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдчихсан. Ер нь шалгаж болно л доо. Гэхдээ ингэж тусгай тасгийн цагдаа нарыг авчирч, шүржигнэх шаардлага байхгүй гэж Д.Ганбат гишүүн онцоллоо.

/Өдрийн сонин, 2016.04.12 /086/5351// хуудас 7/

 

  Л.Эрдэнэчимэг: Нам дамжсан нүүрсчдийн бүлэглэлийн хийсэн хэрэг 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Үүсээд байгаа энэ бүхэн Тавантолгойтой л холбоотой. Нам дамжсан Тавантолгойн томоохон бүлэглэл байгаа. Тавантолгойн 98 хувийг гаднынханд өгөх гэж байсан гэрээг батлуулаагүй, зогсоосон учраас энэ бүх асуудал үүссэн гэдгийг хариуцлагатай мэдэгдмээр байна. Тавантолгойн асуудлыг шийдэхгүй бол энэ баривчилгаа цаашдаа үргэлжилсээр байх болно. Дандаа туслах эмэгтэйчүүдийг баривчилж байна. Сонгууль дөхөж байгаа, сонгуулиар Тавантолгойн асуудлыг шийдэхгүй бол энэ баривчилгаа дуусахгүй. Нам дамжсан нүүрсчдийн бүлэглэл сонгуулиар жагсаалтын ард нуугдаж үлдэх магадлалтай байгаа. Тиймээс энэ долоо хоногт Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж жагсаалтын 28-ыг байхгүй болгохын төлөө ажиллана” гэлээ.

http://www.itoim.mn/index.php/site/news/4265

ЦЕГ: УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлахгүй 

УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудалд Цагдаагийн тусгайгийнхан 13 цагаас хойш нэвтрээд байгаа билээ. Үүссэн асуудлаар дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Сайншандын аж үйлдвэрийн тендерийн хэрэгтэй холбогдуулсан Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Баянгол зочид буудалд байрлах “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компанийг прокурорын зөвшөөрөлтэй санхүүгийн шалгалт хийхээр тус буудалд нэвтэрсэн гэдгийг хэллээ. Тус компаниудад шалгалт хийх болохоос биш УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүрэн эрхэд халдаж баривчлахгүй гэдгийг мэдэгдлээ.

http://www.itoim.mn/index.php/site/news/4265

 

 

 

УИХ-ын гишүүн  Ж.Батзандан: Баривчилгаа сүүлийн үед хэрээс хэтэрч байна

Өргөдлийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд хууль бусаар нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл ирсэн. Хууль хяналтынхан нэгжлэгийг яаж хийдэг, хүний эрхийг дээдэлж байна уу, зөрчиж байна уу гэдгийг нүдээрээ харахаар ирлээ. Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа, баривчилгаа сүүлийн үед хэрээс хэтэрч байна. Өдөр болгон нэг баривчилгаа хийдэг болсон.  Монгол орон бол ардчилсан орон. Аливаа хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу, хүний эрхийг дээдлэх зарчмын хүрээнд явах ёстой. Тиймээс би Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд нөхцөл байдалтай газар дээр нь танилцахын тулд хүрэлцэн ирээд байна.

http://www.24tsag.mn/content/132993.shtml

 

 

 

 

АН-ын бүлгийн дарга Гарамгайбаатар:  Ямар ч мэдээлэл байхгүй болохоор хариулт өгөх боломжгүй байна. Би үүнийг харах гэж ирсэн. Х.Баттулгыг баривчлах гэж байна гэх мэдээллийг ордноос аваад ирлээ.

http://www.24tsag.mn/content/132992.shtml

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31468
0 эможи
keyboard_arrow_up